Жил бүр зохион байгуулдаг K-POP & Cover Dance тэмцээн амжилттай болж, ялагчдаа тодруулжээ. Тэмцээнд Соёл урлагийн их сургуулийн оюутан Ё.Дамчаабадгар бүжгээр тэргүүн байр эзлэж, МУИС-ийн GG хамтлаг бүжгээр хоёрдугаар байр, Сити их сургуулийн Г.Маргад дуугаар гуравдугаар байр, Дархан хотын Од сургуулийн ICE BOX хамтлаг бүжгээр дөрөвдүгээр байр, ШУТИС-ийн DANIELS хамтлаг бүжгээр тавдугаар байр, тусгай байранд МУИС-ийн Б.Тольтгилбэр тус тус шалгарчээ.
“Ай Эйч Си”ХХК-ны хөрөнгө оруулагч ерөнхий захирал Гүон Иг Сон нь тэмцээний нээлтийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ энэхүү тэмцээнээ цаашид уламжлалын дагуу жил бүр зохион байгуулахаас гадна мөн өөр олон тэмцээнүүд зохиох болно гэж дурьдлаа.
Тэмцээнийг “Ай Эйч Си” компани долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа аж. Ирэх жилийн тэмцээний бүртгэл, мэдээллийг 7000/9913-3937/9595-0321 утсаар авч болох юм байна.
Сэтгэгдэл