Дөрвөн Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж, Төрийн дээд одон медалиуд эзэддээ очсон долоо хоног

Үе үеийн төрийн тэргүүнүүд нэгдэж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Шинэ он Монголын ард түмэнд хамгийн сайн сайхан бүхнийг авчирсан жил байхыг ерөөн Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүн хамтдаа Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.  Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Алаг дэлхийн бөөрөнд амьдарч байгаа Монгол хүн бүрт шинэ жилийн мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн өөрийн твиттер хуудаснаа байршуулсан юм. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх онд рок попын дуучидтай хамтран “Аяны шувууд” дууг дуулж, хошин шогийн жүжигчидтэй хамтран сонирхолтой мэндчилгээнүүдийг ард түмэндээ хүргэж байсан билээ.

Шигшмэл 128 бөхийн барилдаанд Р.Пүрэвдагва түрүүлж, Ч.Санжаадамба үзүүрлэлээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Бөх сонирхогчдын хүсэн хүлээж, шимтэн үздэг энэ барилдааныг 2011 оноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн өдөр зохиож байна.

Энэ жилийэ чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хороо, Алтан Дорнод ХХК-ны бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж,  мөн аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Ажнай" группийн бөх, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Б.Батмөнх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ньюпрогресс группийн бөх улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгаран үлдлээ.

Төрийн дээд одон медалиар 153 хүнийг шагналаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө салбартаа тэргүүлж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулан өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор СХД-ийн 2 дугаар хорооны өндөр настан Б.Чулуунбаатар, “АЗЗҮ” ХХК-ийн хяналтын багийн ахлах инженер Л.Батжаргал, НМХГ-ын улсын ахлах байцаагч Ц.Хорлообаатар нарын 19 хүн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор “Монгол хурандаа” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Баярсайхан, СХД-ийн 27-р хорооны иргэн Ц.Ганболд нарын 3 хүн, Алтан гадас одонгоор “Сүлжээ” ХХК-ийн нягтлан бодогч Э.Алдарзаяа, Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтэн Г.Алтанцэцэг, “Солана” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батсайхан нарын 77 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар НЭМГ-ын хэлтсийн дарга С.Ариунтуяа, Нийслэлийн татварын газрын үйлчлэгч Ш.Батсүрэн, “Бүрэнсүх” ХХК-ийн захирал Б.Галцэцэг нарын 54 хүнийг тус тус шагнасан юм.

10 хүнд Хурандаа цол олголоо

ЗХЖШ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдааны тогтоолыг үндэслэн ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цол олголоо. 

БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн дарга дэд хурандаа Ч.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ, Үндэсний батлан хамгаалахын Их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга дэд хурандаа Б.Өлзийхуяг, Үндэсний батлан хамгаалахын Их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийн цэргийн удирдлагын төвийн ахлах багш дэд хурандаа Б.Түвшинбаяр, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа Б.Энхбаатар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа В.Батболд, Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга дэд хурандаа А.Ууганбилэг, Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга дэд хурандаа Х.Энхтүвшин, Хилийн 0286 дугаар ангийн захирагч дэд хурандаа Н.Жаргалсайхан, Хилийн 0119 дүгээр ангийн захирагч дэд хурандаа Н.Алтанбагана нар “Хурандаа” цолоор мөрдөсөө мялаалаа.

Д.Отгондалай, Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар МУГТ боллоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар эх орныхоо нэрийг Рио де Жанейрогийн олимпд цуурайтуулсан тамирчдад Монгол Улсын гавьяат тамирчин цол олголоо.

Хүн төрөлхтөний аугаа их баяр цэнгэл “Рио-2016” олимпийн наадмын боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, Азийн АШТ, Азийн наадмын аварга, ОУХМ Д.Отгондалай, “Рио-2016” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль, Дэлхийн цомын мэтцээнд мөнгөн медаль хүртсэн Э.Содномпилжээ, “Рио-2016” паралимпийн жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү нар энэхүү нэр хүндтэй цолны эзэн болж, Төрийн ордонд шагналаа гардан авлаа.

ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлж, Ө.Энхтөрийг томиллоо

Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ө.Энхтөрийг томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тодруулбал, Цагдаагийн газрын дарга Р.Чингис өөр албанд томилогдож байгаа учраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын даргаар Ө.Энхтөрийг томилсон байна.

Ө.Энхтөр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын дарга, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдэд 24-25 жилийн ял оноолоо

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал боллоо. Тодруулбал, яллагдагч Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа нарт 25 жилийн хорих ял, Т.Чимэгээд 24 жилийн ял оноож онц аюултай гэмт хэрэгтэнд тооцож, Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа нарын ялын 23 жилийг онц чанга дэглэмтэй хорих ангид 2 жилийг гянданд, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлхээр боллоо. Мөн тэднийг бүлэглэн онц аюултай аргаар шунахайн сэдлээр, захиалгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж үзлээ.

Жүжигчин Г.Ундармаа ”Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” боллоо

Жүжигчин Г.Ундармаа өнөөдөр “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд зургаа дахь эмнэлгээ тохижуулж дуусган хүлээлгэн өглөө.

Тэрбээр энэ удаа Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварласан юм. Тус тасгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Цэрэн, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, СТА Г.Ундармаа болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, төсөлд хамрагдсан багийнхны төлөөлөл оролцлоо. Тус арга хэмжээний үеэр, Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа СТА Г.Ундармаад "Нийслэлийн эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагналаа.

Т.Гэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48ГЕНЕРАЛУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО2-7, 17:39“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна2-2, 19:16Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа2-2, 19:10ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ2-2, 19:05Нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо1-22, 14:39Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа1-19, 22:23Хууль зүйн байнгын хороо 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ1-19, 22:11НӨАТ-ын баримтын цаасан хувилбарыг халж эхэлснээр 2023 онд 43.1 сая ширхэг цаас хэмнэжээ1-19, 22:01Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ХАА-н биржээр худалдаалснаар малчдад томоохон дэмжлэг болно1-19, 21:55АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТАЛЛАА1-17, 21:07УИХ-ын 2023 оны намрын чуулган 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа1-17, 20:02Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо1-16, 22:50Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ1-15, 22:20Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1-15, 19:21“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганд оролцогчид зөвлөмж гаргалаа1-15, 19:18Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Төв, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт ажиллалаа1-15, 19:05Ханбогд суманд осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна1-15, 19:01