Шинэ оны баяр болоход нэгхэн хоног үлдлээ. Баярын өдрийг тохиолдуулан зарим худалдаа үйлчилгээ, банк амарч байна. Тиймээс өнөөдөр ажиллаж буй банкны хуваарийг танилцуулж байна. Хаан банк 30-нд бүх салбарууд нь ажиллаж, 31-нд бямба гаригт ажилладаг салбарууд ажиллана, Голомт 30-нд Сансар, Цамбагарав, Москва хороолол, Ард кино театр, 120 мянгатын салбарууд ажиллаж, 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж, солонго салбар 24 цаг ажиллана. 31-нд бмяба гаригт ажилладаг салбарууд 11.00-15.00 цаг хүртэл ажиллана. Хас банк 30-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж 31-нд бямба гаригт ажилладаг салбарууд ажиллана. Төрийн банк 30-нд мөнгөн завьяа, СХД, Сансар, 120 мянгат, 3р хороолол, Арслантай гүүрний салбарууд 10.00-18.00 цаг хүртэл ажиллана. Худалдаа хөгжлийн банк 30-нд Жуулчин тооцооны төв 10.30-19.00, таван шар тооцооны төв 10.30-17.30, Чингэлтэй салбар 10.00-18.00, Нарны зам тооцооны төвийн өргөтгөл 09.00-17.30, Торгон хил тооцооны төв 09.00-17.00, Пийс таур 12.00-19.00, Хархорин 09.30-18.00, Богдхан салбар 09.30-18.00, Шангри-Оа 10.30-19.00, Дархан салбар 09.00-17.30, Эрдэнэс тооцооны төв 11.00-19.00, Орхон тооцооны төв 09.00-17.30, Хэрдэн тооцооны төв 10.00-18.00 цаг хүртэл ажиллаж, 31-нд амарна.
Б.Анир
Сэтгэгдэл