Ерөнхийлөгчийн цомын эзнээр шинэ арслан Р.Пүрэвдагва тодров

Ерөнхийлөгчийн цомын төлөөх Чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, Алдар спорт хороо, Алтан Дорнод ХХК-ны бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, Ажнай группийн бөх, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв. Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Б.Батмөнх, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ньюпрогресс группийн бөх улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарав.

Үнэхээр чансаа өндөр, шилдгүүдийн гал гарсан барилдаанаар дүүрэн сайхан барилдаан болж өндөрлөлөө. Пүрэвдагва арслангийн хувьд Ерөнхийлөгчийн цомыг анх удаагаа гардаж буй юм.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж барилдааныг нээж үг хэлэхийн зэрэгцээ Төрийн үзэгч олонтой хамтран дуулснаар барилдаан эхэлсэн юм.

Гурвын даваа эхлэхийн өмнө хоёр давсан шилдэг 32 бөх төрийн тэргүүнтэйгээ дурсгалын зураг татуулж, Монгол цагаан өвгөн өргөөнд морилж хишиг түгээдэг уламжлалаа давтав.

Барилдааны нэгийн даваанд улсын заан М.Өсөхбаяр ц.н Б.Зоригтбаатарт унаснаар энэ өдрийн дуулиан шуугиантай барилдаанууд эхэлсэн гэж болно. Хоёрын даваанд улсын харцага Ц.Содномдоржийг а.з Т.Түмэндэмбэрэл хутгаад хаячихав. Мөн нэг хоёрын даваанд у.х Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, у.н Б.Сангисүрэн, Б.Амарзаяа, Ж.Чулуунбат гээд олон цолтон тахим буулгана лээ.

Гончигдамба гарьд гурав дээр а.а Ууганбаярыг амалж барилдахдаа хий тахимдаад өөрөө тэнцвэр алдах мөчид Ууганбаяр тэр чигт нь түрээд давчихсан юм. Ийнхүү дээшээ үзэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж байсан Өсөхбаяр заан, Содномдорж харцага, Гончигдамба гарьд нарын бөхчүүд дор даваанд тахим буулгацгаав.

Тавын даваанд жинхэнэ ширүүн "тулаан" болсон. Аварга Санжаадамба Оюунболд арсланг  амалж хавирч давав. Наадмаас хойш барилдаагүй Оюунболд арслан "Хатгаа аваад сайн намддаггүй, гэхдээ барилдана аа. Нэг сайхан хөлс гаргачихад бие тавираад сайхан болох байх" гэсээр орж ирсэн юм.

Харин Мөнхбат аварга Шонхор сургуулийн нэг ангийн найз Батмөнх зааныг амалжээ. Заан дархан тахимдах мэхээрээ аваргыг төвөггүйхэн хаяв.

Бүрэнтөгс арсланг ам авахаар алхах үед үзэгчид "Пүрэвдагва, Пүрэвдагва" хэмээн хашгирч байв. Арслан инээсээр гарын даа нар дээр очилгүй холоос Пүрэвдагвыг амалснаа мэдэгдээд шууд гарахад зэхэв. Тэдний барилдаан сунжирсангүй. Пүрэвдагва арслан сэнжигний барьцыг атга дүүрэн атгаж авангуутаа дунгуйлдаад татчихав. Хэдхэн хоногийн өмнө болсон Архангай аймгийн бөхийн дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ойн барилдаанд аварга Санжаадамбатай түрүү булаалдахдаа яг л ингэж сэнжигнээс дунгуйлдаж татаад давсан билээ. Арслангийн энэ мэхэнд баргийн хүчтэн тогтохооргүй болоо юу даа.

Тунасан арслан заан шодож, Пүрэвсайхан зааны талд буусан тул барьц сонгон өргөөд Батсуурь арсланг хаяв.

Хоёрын даваа

1.    Ч.Санжаадамба у.ав–Б.Зоригтбаатар ц.н

2.    С .Мөнхбат у.ав –О.Наранбаатар а.х

3.    П.Бүрэнтөгс у.ар –Д.Батсүх а.х

4.    Н.Батсуурь у.ар–Д.Пүрэвдорж а.х

5.    Э.Оюунболд у.ар–Ц.Адъяа а.х

6.    Р.Пүрэвдагва у.ар–Д.Ууганбаяр а.х

7.    Б.Гончигдамба у.г–Б.Зоригтбаатар а.х

8.    Б.Батмөнх у.з–М.Даваасүрэн а.з

9.    Б.Пүрэвсайхан у.з–Э.Энх-Амгалан а.з

10.Ц.Содномдорж у.х –Б.Түмэндэмбэрэл а.з

11.Ө.Бат-Орших у.х–Л.Батсайхан а.з

12.А.Цацабшир у.х–Бү.Баянмөнх а.а

13.Н.Батзаяа у.х –Э.Ууганбаяр а.а

14.Н.Түвшинбаяр у.х–Н.Баярбаатар а.а

15.Д.Бат-Эрдэнэ у.х –Ц.Сандагдорж а.а

16.Л.Цэрэнтогтох у.ө.и.н –Ж.Наранбаатар а.а

17.Ч.Баянмөнх у.н–П.Батсүх а.а

18.С.Батсуурь у.н–Б.Даваа-Очир а.а

19.Б.Сугаржаргал у.н –Ц.Цогт-Эрдэнэ а.а

20.Л.Лха-Очир у.н –Ш.Пүрэвгарьд а.а

21.Г.Баасандорж у.н–М.Еркебулан а.а

22.Ч.Ганзориг у.н–Б.Мөнх-Эрдэнэ а.а

23.Бо.Батжаргал у.н–Х.Оргилболд а.а

24.Э.Даш у.н–Н.Мустафа а.а

25.Б.Ганхуяг у.н– Т.Бэгзсүрэн а.а

26.Б.Дэлгэрсайхан у.н –Б.Хишигбаатар а.а

27.Ч.Хөхчирэнгэр у.н–Т.Пүрэвсүрэн а.а

28.Д.Амарсайхан у.н –Н.Баттүвшин а.а

29.Б.Номиндалай а.х.а –Д.Амаржаргал а.а

30.Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Бат-Эрдэнэ а.а

31.Б.Эрдэнэхүү а.х.а–Б.Хашбат а.а

32.Н.Золбоо а.х.а–Б.Мижидсүрэн а.х.а

Гурвын даваа

1.    Ч.Санжаадамба у.ав–Ц.Цогт-Эрдэнэ а.а

2.    С .Мөнхбат у.ав–С.Батсуурь у.н

3.    П.Бүрэнтөгс у.ар–Г.Баасандорж у.н

4.    Н.Батсуурь у.ар–Б.Хишигбаатар а.а

5.    Э.Оюунболд у.ар–Ц.Сандагдорж а.а

6.    Р.Пүрэвдагва у.ар–Б.Бат-Эрдэнэ а.а

7.    Б.Гончигдамба у.г –Э.Ууганбаяр а.а

8.    Б.Батмөнх у.з–Д.Амаржаргал а.а

9.    Б.Пүрэвсайхан у.з –Д.Амарсайхан у.н

10.Ө.Бат-Орших у.х–Б.Түмэндэмбэрэл а.з

11.А.Цацабшир у.х–Б.Ганхуяг у.н

12.Н.Түвшинбаяр у.х –Ж.Наранбаатар а.а

13.Ч.Баянмөнх у.н–Ч.Хөхчирэнгэр у.н

14.Ч.Ганзориг у.н–Б.Эрдэнэхүү а.х.а

15.Бо.Батжаргал у.н –Ш.Пүрэвгарьд а.а

16.Э.Даш у.н–Н.Золбоо а.х.а

Дөрвийн даваа

1.    Ч.Санжаадамба у.ав–Э.Ууганбаяр а.а

2.    С .Мөнхбат у.ав–Ж.Наранбаатар а.а

3.    П.Бүрэнтөгс у.ар–Ш.Пүрэвгарьд а.а

4.    Н.Батсуурь у.ар–Э.Даш у.н

5.    Э.Оюунболд у.ар–Ч.Ганзориг у.н

6.    Р.Пүрэвдагва у.ар–Ч.Баянмөнх у.н

7.    Б.Батмөнх у.з–А.Цацабшир у.х

8.    Б.Пүрэвсайхан у.з–Ө.Бат-Орших у.х

Тавын даваа

1.    Ч.Санжаадамба у.ав– Э.Оюунболд у.ар

2.    С .Мөнхбат у.ав –Б.Батмөнх у.з

3.    П.Бүрэнтөгс у.ар –Р.Пүрэвдагва у.а

4.    Н.Батсуурь у.ар –Б.Пүрэвсайхан у.з

Зургаагийн даваа

1.Ч.Санжаадамба у.ав–Б.Батмөнх у.з

2. Р.Пүрэвдагва у.ар –Б.Пүрэвсайхан у.з

Долоогийн даваа

1.    Ч.Санжаадамба у.ав –Р.Пүрэвдагва у.ар

    /үзүүрлэсэн/               /түрүүлсэн/



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03