Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгч, Засгийн газар, хуулийн байгууллагын нэр хүндыг хар

 УИХ-ын лхагва гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хууль хяналт, төр засгийн бодит байгаа байдлыг дүгнэж үг хэлсэн юм. Голыг нь олоод, үнэнийг хэлсэн гэдэг гэдэг төрийн түшээгийн хувьд төрийн байгууллага, тэр дундаа хууль хяналт, Ерөнхийлөгчийн  байгаа байдлыг ч хатуухан шүүмжилсэн юм.

Тэрбээр “Хуулийн байгууллагын талаар олон нийтийн дунд албан тушаалтай, хөрөнгөтэй хүмүүсийн хэрэг тэгсгээд замхараад алга болдог. Амьдралын боломжгүй, хөрөнгө чинээ муутай  хүнийг хэргийг шийдэхдээ хөл нь хөнгөн, чих нь зөөлөн маш хурдан шийддэг гэсэн шүүмжлэл яваад байгаа. Бид том том хэргүүдийн тухай ярьж байна. Эрдэнэтийн 49 хувийг авсан, Хөгжлийн банкны олон чанаргүй зээл, 1.3 их наяд төгрөгийн идсэн уусан асуудал, концесс гээд үнэ өртөгийг нь хэд дахин нэмэгдүүлээд  хуваагаад цаагуураа идэж байгаа, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудал гээд сүүлийн хэдэн жил хангалттай ярилаа. Энэ том асуудлууд өнөөдрийн байдлаар ямар нэг тодорхой шийдэгдсэн зүйл алга. Шалгаж байгаа л гэдэг. АТГ-т Хөгжлийн банкны асуудлыг шалгаад өг гээд  УИХ-д сууж байсан 26 хүний гарын үсэг бүхий хүсэлтийг өгсөн.

Шалгаагүй одоо хүртэл байж л байна. Ингэсэн атлаа гэрт нь төлөгний мах авчираад өгөхөд нь идчихж л дээ. Гэтэл төлөгний мах хахуульд авсан гээд хэргээр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс гурван жилийн ял авсан тохиолдол байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр том хэргүүд нь дарагдаад чимээгүй байгаад байдаг, хөөцөлдөлгөө муутай, ах дүү муутай хүмүүс хэлмэгдээд ял аваад явчихдаг болж. Хууль хянлатын байгууллагын удирдлагад томилогдож байгаа хүмүүсийг шударга байгаарай гэж захимаар байна. Ард түмэнд итгэх итгэл тун бага үлдлээ. Ерөнхийлөгчийн нэр хүнд, Засгийн газрын нэр хүнд, Шүүхийн нэр хүнд ямар байгаа билээ. Тэр нь сайн гээд ярих зүйл алга. Ингээд ирэхээр ард түмэнд хэнд ч итгэхгүй, ямар ч байгууллагад итгэхгүй өөрсдийнхөө асуудлаа өөрсдөө шийднэ гээд гараад явах өдөр хол биш байгаа шүү гэдгийг хэлэе.

Өнгөрсөн өдрүүдэд С.Зоригийн хэргийн асуудал байна. Миний уулзсан бүх хүн энэ шүүх ажиллагаанд итгэхгүй гэж байна. 18 жилийн дараа малчин, ногоочин хоёрын хэрэг илрээд ямар аймаар зохион байгуулалттай юм бэ  гэж байна. Энэ шүүх хурлыг ард түмэнд нээлттэй явуулсан бол арай өөр үнэлгээ өгөх байсан байх. Шүүх  хурал нь хаалттайгаас иргэд итгэлгүй үнэлгээтэй үлдэж байна. Малчин, ногоочин хоёрт  энэ хэргийг чихээд цаад хүмүүс нь зүв зүгээр өнгөрлөө”  гэсэн юм.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа31 минут 4 секундын өмнөГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ2 цаг 29 минутын өмнөИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ2 цаг 34 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна2 цаг 37 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03