АР агентлаг Леброн Жэймсыг 2016 оны шилдэг тамирчнаар нэрлэсэн байна. Сагсан бөмбөгийн “Кливлэнд Кавальерс” багийн довтлогч өмнө нь энэ шагналыг 2013 онд хүртэж байсан юм. Дээрх агентлагийн 59 редакторын өгсөн саналын дүнг өчигдөр танилцуулсан аж.
Жэймс 24 санал авснаар олимпийн аварга Майкл Фелпс, Усэйн Болт нарыг ардаа орхижээ. Дөрөвдүгээр байрыг бэйсболын тамирчин Крис Брайант, “Голден Стэйт” багийн холбон тоглогч Стефен Карри нар хуваажээ.
Ийнхүү Жэймс энэ нэр хүндтэй шагналыг нэгээс дээш удаа хүртсэн хоёр дахь сагсан бөмбөгч болов. АР агентлаг домогт сагсан бөмбөгч Майкл Жорданыг 1992-1994 онуудад гурван жил дараалан оны шилдэг тамирчнаар нэрлэж байсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/72636.shtml#sthash.6eJd5PpM.dpuf
Сэтгэгдэл