УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ

Улс төр   УИХ   Нийгэм 16:48 , 2016-12-26

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батласан билээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулж өнөөдөр /2016.12.26/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, Уг хуулийн төслийг батлуулах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Л.Цогзолмаа, М.Оюунчимэг А.Ундраа, Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, Б.Пүрэвдорж нарын өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, гурван сарын хугацаанд хууль тогтоомжтой танилцахаас гадна, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг гадаад дотоодын олон улсын байгууллага, Төрийн бус байгууллага, судлаачтай уулзах, цаашлаад түр хамгаалалтын байруудаар явж газар дээр нь биечлэн танилцсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэд хэдэн онцлогтой болсон. Тухайлбал, уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээлээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах бүх зохицуулалтыг тодорхой болгосон гэдгийг онцолж байлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ үеэр “2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдэл, тодорхой бус асуудлуудыг шинэчилсэн найруулгаар зохицуулж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тоо 38.8 хувьд хүрэхийн зэрэгцээ энэ нь улам харгис хэрцгий шинжтэй болоод байгаа юм. Тиймээс энэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийг тогтоодог боллоо. Өмнө нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн хүчирхийллийн 90 орчим хувь нь шүүхийн шатанд хохирогч нь гомдлоо татсан байдлаар дуусдаг байв. Ингэснээр асуудлыг даамжруулах, амь насанд хүрэх хүртлээ бугшсан байдалд хүргэдгийг та бүхэн мэдэж байгаа. Харин одоо аюулын байдлын зэргийг мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж тогтоохоор болсон. Уг хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих тул энэ хугацаанд Засгийн газар, холбогдох яамдуудад хуулийн хүрээнд дагалдах долоон журмыг батлах үүрэг, чиглэлийг өгсөн гэдгийг онцоллоо.

Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэхийн тулд захиргааны байгууллагууд итгүүлэх, албадах аргыг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг соён гэгээрүүлэх, сургалт мэдээлэл явуулах, хуулиа сурталчлан таниулах чиглэлээр өргөн хүрээтэй ажиллах юм. Хууль сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлэхээр холбогдох эдийн засгийн зардлыг 2017 оны  улсын төсөвт суулгаагаагүй ч, олон улсын байгууллага, дотоод нөөц боломжид тулгуурлан шийдэхээр болсон гэж байв. Ийнхүү мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүд, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06