Ерөнхий боловсролын бага ангийн сурагчид пүрэв гарагаас эхлэн амарна. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн аравдугаар сард баталж, хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт тогтвортой мөрдөгдөхөөр болсон.
Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжлэх юм. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрана.
Сурагчдын амралтын хуваарийг танилцуулж байна.
Нийслэлийн сурагчид | ||
Бага | I-II анги | 3 долоо хоног: XII/29-I/18 |
III-V анги | ||
Дунд | VI-IX анги | 2 долоо хоног: I/05-I/18 |
Ахлан | X-XII анги | |
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид | ||
Бага | I-II анги | 2 долоо хоног: XII/29-I/11 |
III-V анги | ||
Дунд | VI-IX анги | 1 долоо хоног: I/05-I/11 |
Т.Гэрэл
Сэтгэгдэл