Түүний төрсөн нутаг Архангай аймаг, Чулуутын голоор нутагтай. Өсвөр үе, залуучууд, Насанд хүрэгчдийн УАШТ-д тус бүр гурван удаа түрүүлээд байгаа. Анхны багш нь Д.Энхтайван. Боксын спортоор 10 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, "Сүлд" спорт хороо, "Ажнай" группын тамирчин,
Азийн хүүхдийн гуравдугаар их наадмын мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, Германы "Химийн цом" тэмцээний Алтан медаль, Бага дэлхийн аваргын мөнгөн медальт.
Рио-гийн олимпд хүрэл медалийн төлөө тулалдсан. Э.Цэндбаатар сонирхогчийн боксын 56 кг-д, Олимп-Дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтын жинг залгамжилж авсан боксчин. 2008 оны Бээжингийн олимпод Монголын боксчид оргил амжилтаа үзүүлэн Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгөн медаль зүүн эх орон, элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ. Тэдний амжилт олон хүүхлийн боксоор хичээллэх хүслийг бадраан Спортын ордныг зорьсоны нэг нь Э.Цэндбаатар юм байна. Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийг 2015 онд төгссөн Цэндбаатар боксын спортын оргил амжилтаа үзүүлэхийн тулд Их сургуульд сурах мөрөөдлөө хойш тавин бүх цаг заваа бэлтгэл сургуулилтандаа зарцуулж байгаа.
Азийн АШТ, ДАШТ-д оролцож үзээгүй ч 19 насандаа шууд олимпийн наадамд оролцож медалийн төлөө тулалдаж үзсэн Цэндээд маш том зорилго,асар их ирээдүй бий.
Сэтгэгдэл