"Милуоки Бакс"-т олон оноогоор уншуулсан багийнхнаа шүгэлдэж заалнаас үдсэн хөгжөөн дэмжигчдэдээ "гомдож" байгаагаа "Чикаго"-гийн хамгаалагч Дуэйн Уэйд илэрхийлжээ.
"Би шударга залуу. Манай хөгжөөн дэмжигчид биднийг шүгэлдсэнд сэтгэлээр унасан. Бид өөрийнхөө талбай дээр "Кливлэнд Кавальерс" болон "Сан Антонио Спөрс"-ийг хожсон. Харин дараахан нь "Милуоки"-чууд бидний өгзгөн дээр хүйтэн жин тавьчихлаа. Гэхдээ биднийг шүгэлдэх эрх байхгүй гэж бодож байна.
Бид бүхэн хичээж байгаа. Тийм ч учраас та бүхнийг жаахан тэвчээртэй байж, багаа дэмжихийг хүсч байна. Шууд л өнөөдөр аварга болох боломж байхгүй гэдгийг би улирлын эхэнд хэлсэн. Маргааш ч бас хараахан чадахгүй байх. Хэд хэдэн үе, шатыг дамжиж байж бид зорилгодоо хүрнэ, амжилт амархан ирдэггүй гэдгийг бүгдээрээ ойлгоосой" хэмээн Уэйд өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/72530.shtml#sthash.Hvrp6O5F.dpuf
Сэтгэгдэл