Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо даваа гарагт өндөрлөсөн. Энэ удаагийн “Miss World” тэмцээний хагас шигшээ шалгаруулалтыг монголчууд хувьд догдлон хүлээж суусан. Учир нь манай оролцогч А.Баярцэцэг шилдэг 11-т шалгарсан юм. Тэрбээр "Үнэндээ миний энэ амжилт монголчуудын минь дэмжлэг байсан юм. Хагас шигшээ шалгаруулалтын дараа өөр арга хэмжээнд оролцсон болохоор шууд баярласнаа хэлж чадсангүй. Олон хоногийн турш Монгол орноо сурталчлах гэж их хичээсэн. Түүний үр дүнд бид амжилтаа ахиулж чадлаа. Миний төлөө байсан та бүхэнд баярлалаа. Үнэндээ хэлэхэд хэцүү олон догдлол байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Сэтгэгдэл