Авилгачдын улсад учруулсан 46 тэрбум төгрөгөөр хэдэн цэцэрлэг барих вэ

Нийгэм   Боловсрол 10:56 , 2016-12-20

Төрийн өндөр албан тушаалд томилогдсон эрхмүүд төрийн хайр хишгийг дааж чадалгүй улсын мөнгийг завшиж, үрэгдүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулж байгаа тохиолдол цөөнгүй гардаг. Өнгөрсөн онд гэхэд авилга албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 46 тэрбум 478.3 сая төгрөгийн хохирол учиржээ. Мөрдөн байцаалтын явцад 2 тэрбум 921.3 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн бол шүүхээс ердөө 8 тэрбум 847 сая төгрөгийг улсын орлого болгосон байна. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа хэдийг нь нөхөн төлүүлж, улсын орлого болгосон гэх тоо баримт хараахан олдсонгүй. Тэгэхээр барагцаалаад үзвэл, төрийн өндөр албан тушаалтнуудын улсад учруулсан 46 тэрбум төгрөгийн 40 хүрэхгүй хувийг л улсын төсөвт эргэн төлүүлж байна. Үлдсэн 60 хувийг нь эргэн төлүүлж чадахгүй байна. Бараг л төрийн мөнгийг идэж, төсвийн хөрөнгийг завшсан нь тухайн хүмүүсийн аз болоод үлдэж байгаа бололтой.

 Хэрвээ улсад хохирол учруулсан төрийн өндөр албан тушаалтнууд хохирлоо 100 хувь эргэн барагдуулж, үүнд хяналт тавих эрх бүхий байгууллагууд нь хяналтаа бүрэн дүүрэн тавьж чадвал тулгамдаад буй асуудлуудын нэг болох сургууль цэцэрлэгийг хэд хэдээр нь барьж болохоор мөнгөн дүн харагдаж байна. Өнөөдөр хүүхэд харах үйлчилгээ гэх зүйлийг албан хүчээр гаргаж хэрэгжүүлээгүй бол нөхцөл байдал улам л хүнд байдалд орохоор байсан. Хэдэн мянган хүүхэд "цоожтой хаалга"-ны цаана үлдэж, сургуулийн өмнөх насны боловсролоо авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Гэтэл хэн нэгэн эрхтэн дархтан төрийн мөнгийг шамшигдуулж байна. Түүнийгээ эргүүлээд хэзээ ч төлөхгүй байгаа нь ариун явдал уу.

Өнөөдөр хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ тааруу байгаагаас шалтгаалж хэдэн арван хүүхэд эмнэлгийн коридорт хэвтэж байна. Баригдаж эхлээд гацсан төрөх эмнэлгийн барилгыг ч гэсэн энэ мөнгөөр үргэлжлүүлэх боломжтой. Гэвч улсад учруулсан хохирлын ердөө 40 хүрэхгүй хувь нь эргэн төлөгддөг нь туйлын харамсалтай.

Саяхан болсон “Авлигын эсрэг” өдрөөр Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нэгэн сонирхолтой санааг дэвшүүлэв. Тэрбээр “Төрийн өндөр албан тушаалтнуудын улсад учруулсан хохирлыг нь эргэн төлүүлээд, төлсөн мөнгө нь улсын төсөвт буцааж хураагдана. Өгсөн авлига ч биш, авлигаас олсон орлого буруу үйлдэл явуулсан бүх хөрөнгийг нь хурааж аваад улсын төсөвт оруул. Орсон мөнгөөр нь эмнэлэг цэцэрлэг барьж, ядуу хэцүү байгаа нийгэмдээ зориулая” гэх санааг дэвшүүлэв. Нээрээ ч түүний санааг дэмжиж, улсад учруулсан хохирлыг бүрэн төлүүлж чадвал ядаж л элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхэд бага ч болтугай нэмэр болно.

УИХ-ын гишүүд ч энэхүү санааг ихэд дуртай дэмжиж байгаа юм. Ингээд гишүүдийн байр суурыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Мөнгөө буцааж төлөхгүй байх асуудал бий. Гэхдээ үнэхээр орлогыг буцааж олдог бол Бямбадорж даргын хэлж байгаа санал бол их сонин санал. Сургууль цэцэрлэг барих санхүүжилтад орвол их зөв санал шүү”

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Аливаа гэмт хэрэг заавал хохирлын хэмжээ шаарддаг. Хохирлын хэмжээг төлөх асуудлыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхан хариуцдаг. Тус газрын хураасан хохирлын мөнгийг төсөвт хуримтлуулаад төсвөөр явж байгаа. Хохирлыг төлүүлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэхээр, өршөөлийн хууль гараад маш олон хүн гэмт хэрэг хийсэн хүн өршөөлийн хуульд хамрагдаж ял завшдаг. Дээрээс нь хохирол төлөгддөггүй. Өршөөлийн хууль гаргасан ч хохирлыг нь төлүүлдэг байх ёстой”

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд “Авлига авсан мөнгийг нь улс хурааж авсан бол шаардлагатай байгаа нийгмийн бусад салбарууддаа зарцуулах хэрэгтэй”

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Авлигатай тэмцэх улс орнуудын сайн туршлагуудыг монголын төр авах хэрэгтэй. Зарим улс орнууд оффшорчдынхоо хөрөнгийг хураагаад хүүхдийн сургууль барьж байна. Энэ бүх туршлагуудыг монголын төр сурах хэрэгтэй”

Хэдэн жишээ дурьдахад л,

  • Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэргээр ялласан. Тэгвэл өдгөө хэдийг нь эргэн төлсөн бэ
  • "Цэвэр агаар сан"-гийн захирал асан Н.Хүрэлсүх нарыг улсад 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт ялласан ч улмаар өршөөлийн хууль хамрагдсан. Тэгэхээр хохирлыг эргэн төлөөгүй байж таарах нь.
  • Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, 2012-2014 онд Эдийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-т шалгаж буй. Тэднийг "Чингис", "Самурай" бондуудын мөнгөтэй холбоотой асуудлуудаар шалгаж байгаа юм. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг.
  • Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат нарыг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр ялласан. Улмаар Ч.Гансүхийн хууль бусаар олсон 1.4 тэрбум төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Гэхдээ эргэн төлүүлсэн эсэх нь бас эргэлзээтэй.
  • Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарыг улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр мөн ялласан байдаг. Бас л хэд нь эргэн төлөгдсөн нь тодорхойгүй.
  • ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас  500 сая төгрөгийн хээл хахууль авч байхад нь газар дээр нь саатуулсан байдаг.

 Дээр дурдсан тоо баримт бол зөвхөн өнгөрсөн оных. Энэ онд улсад хэчнээн тэрбум төгрөгийг хохирол учирч, хэд нь эргэн төлөгдсөн нь одоогоор гараагүй байна. Тэгэхээр энэхүү тоо баримтыг ил болгож, улсад учруулсан хохирлыг бүрэн дүүрэн төлүүлдэг байвал яасан юм бэ. Тэгэж байж элгээрээ мөлхсөн эдийн засагтаа багахан ч болов хувь нэмэр оруулах байх.

Б.Чимэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна2-19, 21:00Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай автомашин шийдвэрлэлээ2-19, 20:58Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаж байна2-19, 20:56Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна2-19, 20:49ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМАГ, СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ2-19, 10:04Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна2-17, 18:56Сураггүй болсон 5 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2-17, 16:21Төөрсөн сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 390 орчим иргэний аюулгүй байдлыг хангалаа2-17, 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийв2-7, 17:48