АНУ-ын Вашингтон хотноо үргэлжилж буй “Дэлхийн мисс-2016” тэмцээний финалын шалгаруулалт өнөө өглөө таван цагт боллоо.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэг шилдэг 11-т шалгаран үлдсэн ба үзэгчдийн таашаалд нийцсэн миссээр шалгарсан байна. Тэрбээр мөн Авъяаслаг миссээр шалгарсан юм. А.Баярцэцэг Монголын миссүүдээс 11-т шалгарсан амжилт үзүүлээд байгаа нь хамгийн өндөр амжилт болоод байгаа юм.
Нийт 120 орны гоо бүсгүй өрсөлдөж буй тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалтад Пуэрто-Рикогийн мисс түрүүлж Дэлхийн миссийн тэргүүн титэм зүүлээ.
Ч.Амар
Сэтгэгдэл