"Бавария" багийнхаа польш довтлогч Роберт Левандовскитай шинэ гэрээ байгуулсан гэдгээ мэдэгджээ. Ингэснээр, 28 настай Роберт Левандовски 2021 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл Мюнхены багийн өмсгөлтэй тоглохоор боллоо.
"Би "Бавария"-д үлдэж, дахин хэдэн жил энэ багийн төлөө зүтгэх болсондоо баяртай байна. Бид өмнөө том зорилго тавиад байгаа" хэмээн Левандовски ярьжээ.
Тодруулахад, польш залуу 2014 оны зун Дортмунд хотын "Боруссия" багаас "Бавария"-д ирж байсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл