АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трамп “Exxon Mobil” компанийн гүйцэтгэх захирал Рекс Тиллерсоныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна.
Р.Тиллерсоны хувьд тус компанид 40 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд 2006 онд компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Түүнийг ОХУ-тай ойр харилцаатай байдаг гэдгээр нь сайн мэдэх болов уу. Тэрбээр АНУ-д нефтийн бизнес эрхэлдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай хүн юм. 2013 онд Оросын Засгийн газар түүнийг “Найрамдлын одон”-гоор шагнаж байжээ.
Тэрбээр АНУ болон ЕХ-ноос ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг буруушаадаг аж. Түүнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь хоёр улсын харилцаанд дорвитой өөрчлөлт авчирна гэж шинжээчид үзэж байна.
Харин АНУ-ын Конгрессын зарим гишүүд хэлэхдээ "Р.Тиллерсон ОХУ-тай хэтэрхий нягт ойрхон харилцаатай байдагт" санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ
6 сэтгэгдэлСэтгэгдэл