Орон нутагт өвөлжилт хүндэрч, зарим суманд мал хорогдож эхэлжээ

11:34 , 2016-12-13

Орон нутагт өвөлжилт хүндэрч эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард нэлээд хэд хоног дараалан цас унасны улмаас зарим аймгийн хэд хэдэн сум зудын байдалд хүрчээ. Тухайлбал, тал газраа 25­35 см, уулархаг газар, гуу жалгандаа 50­ 90 см­ийн зузаан цасан бүрхүүл тогтжээ. Энэхүү цасан бүрхүүл нь өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуурсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Холбогдох байгууллагуудаас гаргасан мэдээгээр энэ сарын 2­ны байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 110 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсэн байна. Тиймээс бид зарим аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрынхантай холбогдож, одоогоор өвөлжилт ямар байгааг тодруулсан юм. Хэрэв цаашид цас нэмж унан, хүйтний эрч чангарвал дээрх сумдын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэйг тэд дуулгалаа. Түүнчлэн зуд болох сургаар малчид малаа олноор нь нядалж байгаа ч зах зээлд борлуулалт муу, ханш хямдхан байгаа нь тэдний хувьд тулгамдсан асуудал аж. Ингээд өвөлжилт болон малчдын амьдрал ямар байгаа талаар тодруулсныг хүргэж байна.

Могод, Гурванбулаг суманд цэцэг өвчин
гарсан тул хөл хорио тогтоожээ

        Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Жавзандолгортой холбогдож дараах зүйлийг тодрууллаа.

-Хэд хэдэн аймгийн нэлээд сум зудтай байна гэсэн мэдээлэл авлаа. Танай аймагт өвөлжилт ямар байна вэ?

-Баян-Агт, Хангал, Бугат, Сэлэнгэ зэрэг сум нэлээд цастай, зудын байдалтай байна. Харин Гурванбулаг, Рашаант, Хишиг-Өндөр сум зудархуу Баяннуур, Дашинчилэн харьцангуй гайгүй байна. Ерөнхийдөө нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон.

-Цас их унасан тохиолдолд бог мал бэлчээрлэж чадахгүйд хүрэх байх. Цасны зузаан ойролцоогоор ямар байна вэ?

-Харилцан адилгүй байна. Шуурсан газартаа цас хунгарлаж тогтсон бол зарим хэсэгтээ бага байх жишээтэй. Хамгийн багадаа 11-15, зарим газартаа 20-30 см хүрч байна. Үүнийг цаг уурын газраас гаргасан. Хэмжилт авдаг тухайн газарт нь заримдаа цас бага унадаг бол шуурсан үед нэмэгддэг. Гэтэл хөдөө хээр, малчдын өвөлжөө орчим явахад цас 30-40 см байдаг.

-Танай аймаг болон сумд өвөлжилтийн бэлтгэл хэр хангасан бэ. Хадлан, тэжээл хангалттай нөөцөлж чадав уу?

-Өвөлжилтийг аймгийн хэмжээнд 86 хувьтай хангасан. Өвс тэжээлийн нөөцийг харилцан адилгүй бэлтгэсэн. Сум бүр 100 тонн өвс, 50 тонн тэжээл бэлтгэх ёстойгоос аймгийн хэмжээнд 50 гаруй хувьтай гүйцэтгэсэн. Гэхдээ малчид өмнөх жилүүдийг бодвол өвс, тэжээлээ сайн бэлтгэсэн. Гэсэн ч цас их орж хүйтэрвэл хүндэрч болзошгүй шинжтэй байна.

-Аймгийн хэмжээнд хэчнээн мал өвөлжиж байна вэ. Малын хорогдол гарсан уу?

-Одоогоор малын хорогдол гараагүй. Манай аймгийн найман мянга гаруй малчин өрх гурван сая 500 мянган толгой малтай гэсэн урьдчилсан тооцоог гаргасан. Үүнээс 3962 өрхийн сая 670 мянга нь цас ихтэй, хүндэрч болзошгүй газарт өвөлжиж байна. Өвөлжилт хүндэрсэн, аймгийн төвөөс алслагдсан сумдад жирэмсэн 127 эмэгтэй, 0-5 насны 1365 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 330 иргэн, нэн ядуу 222 өрх байна гэсэн судалгаа гарсан.

-Өвс, тэжээл дутагдсан талаар малчид санал ирүүлж байна уу. Аймгийн зүгээс малчдад чиглэсэн ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Саяхан хэд хоног нэлээд хүйтэрсэн ч сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун байна. Өвс, тэжээл дутагдаж байгаа талаар малчдаас мэдээлэл одоохондоо ирээгүй. Бид өнгөрсөн долоо хоногт хэлтэс дээрээ штаб ажиллуулж долоо хоног бүр сумд руу холбогдон өвөлжилт ямар байгаа талаарх мэдээллийг авч байна. Түүнийгээ нэгтгэж, холбогдох газар руу хүргүүлдэг. Цаг уурын урьдчилсан мэдээллээр, арванхоёрдугаар сар нэлээд хүйтрэх төдийгүй цас их унах төлөвтэй байгааг сумдынхаа малчдад дуулгасан.

-Малчдад тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Мичин жил гэдэг утгаараа зуд болж магадгүй гэсэн үүднээс малчид малаа олноор нь нядалж, борлуулж байна. Ер нь мал, мах болон малын гаралтай түүхий эдийн үнэ хямдхан, заримдаа борлуулж чадахгүй тохиолдол гарч байна. Тиймээс малчид бэлэн мөнгөгүй байна. Нөхцөл байдал ийм байхад үүнтэй зэрэгцээд зарим суманд малын гоц халдварт өвчин гарч, хөл хорио тогтоогоод байна.

-Хэчнээн суманд ямар халдварт өвчин гарсан юм бэ?

-Могод, Гурванбулаг суманд цэцэг өвчин гарсан. Могод сумын хоёр багт, Гурванбулаг суманд бүхэлд нь хорио тогтоосон.

-Голомт бүхий сумдын малыг вакцинжуулалтад хамруулсан уу?

-Ер нь вакцин хийж эхэлсэн. Гэхдээ хүрэлцэхгүй, дутагдалтай байгаа учир вакциныг ОХУ-руу захиалсан гэсэн.

Зарим суманд цасны зузаан
40-50 см хүрчээ

Завхан аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Д.Азжаргал:

-Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон. Гэхдээ говийн сумдад цас харьцангуй бага буюу 2-3 см орчим байна. Харин бусад суманд 16-21 см зузаан цасан бүрхүүл тогтсон бөгөөд гуу, жалгандаа 40- 50 см хүрч байна. Ерөнхийдөө аймгийн хувьд өвөлжилт харьцангуй гайгүй байна. Гэхдээ хойд талын сум болох Баянтэс, Баянхайрхан, зүүн талдаа Их-Уул, Тосонцэнгэл зэрэг сум нэлээд цастай учир өвөлжилт хүндрэх магадлалтай. Одоогоор цагаан зудтай гэж явж байна. Тиймээс эдгээр сумын малчид Баянхонгор, Архангай аймагт отор хийхээр нутгаасаа гарсан. Үүнээс гадна зарим үед Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймагт малчид отор хийдэг. Одоогоор шилжилт хөдөлгөөн, нүүдэл ихтэй байгаа мөн нэгдсэн мал тооллого явж байгаа учир үүний дараа хэчнээн малчин өөр аймаг руу отор хийж явсан талаарх мэдээлэл гарна. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт авсан урьдчилсан мэдээгээр Увс аймгийни Өндөрхангай, Говь-Алтайн Тайшир, Хөвсгөл аймгийн тав, Архангайн Цахир суманд отор хийж байна. Манай аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 80.6 хувьтай хангасан. Ингэхдээ Засгийн газрын тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцдөө 220 тонн байгалийн хадлан, 80 тонн малын тэжээл бэлтгэсэн. Харин малчид 21 мянган тонн хадлан, 3077 тонн малын тэжээл, 769 орчим гар тэжээл бэлтгэсэн. Одоогоор 8.2 мянган малчин өрхийн 3.5 сая орчим мал өвөлжинө гэсэн тооцоо судалгааг урьдчилсан байдлаар гаргасан. Малаа борлуулах гэсэн малчид их байна. Гэтэл мал, мах болон түүхий эдийн борлуулалт муу, үнэ ханш бага байна. Энэ нь малчдад хүндрэлтэй учир үүнийг төрөөс бодлогоор зохицуулж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг тэд хүсч байна. 

Гурван сум аюулгүйн нөөцөө
бэлтгэж чадаагүй

        Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Ц.Мээлэйбаатар :

-Манай аймгийн 19 сумын ес нь цас ихтэй, цагаан зудтай, цасны зузаан, нягт зэргээс шалтгаалж тав нь зудархуу байна. Ерөнхийдөө уулархаг газартаа цас ихтэй. Цаашид цас нэмж орохгүй бол үлдсэн сумын хувьд харьцангуй гайгүй байх төлөв харагдаж байна. Салбарын сайдын тушаалын дагуу нэг сум 50 тонн өвс, 25 тонн тэжээл бэлтгэх ёстой. Үүнийг зарим сум хангалтгүй биелүүлсэн. Тодруулбал, нийт сум аюулгүйн нөөцөө 50 орчим хувьтай хангасан байдаг. Харин Баруунтуруун, Тэс, Зүүнговь сум хөрөнгө мөнгөний бололцоо муутайгаас болж сайдын албан тушаалын дагуу аюулгүйн нөөцөө бэлтгэж чадаагүй. Тиймээс нөөц бэлтгэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар цас орж, нөхцөл байдал хүндэрсэн талаарх мэдээлэл ирээгүй байна. Сүүлийн хэд хоног хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байгаа ч энэ жил нэлээд хүндхэн өвөл болох төлөв ажиглагдаж байна. Иймд малчид эртнээс өөр аймагт отор хийж эхэлсэн. Тухайлбал, Завхан, Ховд аймгийн зарим суманд малчид оторлож байна. Ингэхдээ аймаг болон сум хоорондоо гэрээ байгуулдаг. Засгийн газраас өвөлжилт хүндэрч буй сумын малчдад тусламж үзүүлэхээр болсны дагуу бид судалгаа явуулж байна. Манай аймгийн найман мянган малчны хоёр сая 800 мянган толгой мал өвөлжих тооцоог урьдчилсан байдлаар гаргасан. Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор малчид малаа нядалж зах зээлд борлуулах нь нэмэгдэж байгаа учир дээрх тооноос нэлээд хасагдах байх. Манай аймгийн бэлчээрийн даац 2.5 сая малаас хэтрэхгүй. Цас их хэмжээгээр орсон тохиолдолд хаагддаг зам, даваанууд бий. Гэхдээ одоогоор ийм тохиолдол гараагүй байна. Тухайлбал, цас их унадаг Хяргас, Малчин, Цагаанхайрхан, Баруунтуруу зэрэг суманд зам, даваа хаагддаг.

Батноров суманд 100 гаруй толгой
мал хорогджээ

        Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Программ хангамж сүлжээ хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Урангоо

-Аймгийн хэмжээнд 18 сумын 7084 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 6.7 сая толгой мал өвөлжихөөр бэлтгэлийг 84.6 хувьтай хангасан. Малчдын өвс тэжээлийн бэлтгэлийг 90.7 хувь, аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг 33.6 хувьтай хангасан. Өнөөдрийн байдлаар Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумд 0-5 см, бусад сумын нутгаар 10-20 см цастай байгаа бөгөөд Батноров, Баян-Овоо, Норовлин, Дадал суманд 20-30 см цастай зудархуу нөхцөлд байна. Аймгийн хэмжээнд Баянхутаг, Баянмөнх, Дархан, Цэнхэрмандал, Норовлин, Батноров, Баян-Овоо, Хэрлэн сумаас 47 өрхийн 35.9 мянган толгой мал Сүхбаатар, Дорноговь, Дорнод, Төв аймгийн нутагт отроор өвөлжиж байна. Мөн аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрийн дагуу аймгийн нөөцийн өвс, болон улсын нөөцийн салбарын тэжээлийг малчдад худалдан борлуулах шийдвэр гарсны дагуу сумдаас судалгаа авч эхэлсэн. Үүний дагуу Батноров сум 7000 боодол өвс, 16 тонн тэжээл, Батширээт сум 10 тонн тэжээл худалдан авах хүсэлтээ ирүүлээд байна. Одоогоор Батноров суманд 101 толгой мал хорогдоод байна.

Есөн сум зудтай, гурав нь
зудархуу байна

        Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга А.Энхтүвшин:

-Манай аймгийн 14 сумаас ес нь зудтай, гурав нь зудархуу байдалтай байна. Эдгээр суманд 4000 гаруй малчин мал аж ахуй эрхлэж явна. Хэрэв, дахин нэмж цас орвол бүр илүү хүндрэх төлөв ажиглагдаж байна. Тиймээс малчид малаа нийлүүлээд цас бага, өвс ихтэй газар руу нүүж байна. Хэчнээн малчин отор хийж яваа талаарх мэдээллийг багцалж байна. Өнгөрсөн зун буюу долоо, наймдугаар сард гандуу байсан учир ийм нөхцөл байдал үүслээ. Тодруулбал, гарц муу байгаа үед хэд хэдэн удаа дараалан цас ороход идэх өвсгүй болж байх жишээтэй. Ерөнхийдөө цас 20 см зузаантай, хунгар, жалга газартаа 40 см хүрсэн. Мал тарга хүч сайтай төдийгүй малчид нөөцөлсөн хадлан тэжээлээ өгч байгаа учир одоогоор малын хорогдол гараагүй. Гэхдээ цаашид үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ХХААЯ болон олон улсын байгууллагад тусламж үзүүлэх талаар хандсан. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл сум, аймаг болон улсын аюулгүй нөөцийг шат дараалалтай зарцуулж, шаардлагатай арга хэмжээг авна. Одоогоор аймгийн зүгээс малчдад, сэрэмжлүүлэг болон зөвлөмж өгч, хүн рүүгээ чиглэсэн арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн есдүгээр сард аймгийн хэмжээнд ургац гайгүй гарсан боловч 20-иод хоног бороо орж, малчид хадлангаа чийгтэй авсан учир зарим нь муудсан. Гэсэн хэдий ч өвлийн бэлтгэлийг малчид хэмжээндээ хангасан учраас сумынхаа өвс, тэжээлийн нөөц рүү орж эхлээгүй байна. Өвөлжилт цаашид улам хүндрэх төлөвтэй байгаа учир малчид малаа нэлээд нядалж байна. Цас их орж, шуурсан тохиолдолд зам, даваа хаагдаж, зорчих хөдөлгөөнд саад учирах тохиолдол их гардаг. Гэхдээ одоогоор зам, даваа хаасан зүйл алга. Энэ үед нь цасыг цаг алдалгүй цэвэрлэж, чөлөөтэй зорчих боломжоор хангахад анхаарч ажиллаж байна. Ядаж малчид болон тээвэрчид төв суурин газар руугаа нэвтэрч байвал зүйтэй.

С.Юмсүрэн

Монголын ү

- See more at: http://www.unen.mn/content/69490.shtml?alias=2#sthash.UrLQBIEw.dpuf



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно8 цаг 1 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06