1900-1950 лавлах үйлчилгээний төвийн “ДУУДЛАГЫН ЖОЛООЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”

Үнэ ханш 10:06 , 2016-12-13

Анх 2008-2009 онд дуудлагын жолоочийн үйлчилгээ гэхээр иргэд үйлчлүүлэгч нар төдийлөн ойлголтгүй байсан. Иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинаа орхиод явах, найз нөхдөө дуудах, таксигаар үйлчлүүлэх, эсвэл өөрөө бариад явдаг байсан.

Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрөө автомашинаа барих нь зам тээврийн осолд орох, цаашлаад хүний амь нас эрсдэх эрсдэлийг дагуулж байсан.

Одоо Дуудлагын жолоочийн үйлчилгээ нь Орчин үеийн том хотын соёлд заавал байх ёстой үйлчилгээний нэг хэлбэр. Үйлчлүүлэгчийн амь нас, эд хөрөнгөд тулгарч болох эрсдэлээс хамгаалж Улаанбаатар хот дотроо хүссэн газарт нь хүргэж өгөх зорилготой үйлчилгээ юм.

Уг үйлчилгээг манай компани үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2010 оноос хойш тасралтгүй 24 цагаар эрхлэн явуулж байна.

Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлага гэдэг нь

100 % Даатгалтай

Туршлагатай мэргэшсэн

Найдвартай

гэсэн наад захын шаардлагыг хангасан нь Дуудлагын жолоочийн дуудах, өөрөө барьж явах эсрдэлийг бууруулсаныг манай байгууллагын сүүлийн 5 жилийн судалгаа харуулж байна.

Манай 1900-1950 лавлах үйлчилгээний төв нь дуудлагын жолоочийн үйлчилгээнд анх удаа үйлчлүүлэгч, хэрэглэгчийг хамгаалсан 100 хувийн даатгал буюу гуравдагч этгээдийг даатгасан үйлчилгээг нэвтрүүлсэн. Тухайн үед даатгалын компаниудад 3 дахь этгээдийг даатгах даатгал гэж байдаггүй байсан ба манай “ДУУДЛАГЫН ЖОЛООЧ”-ийн үйлчилгээнд зориулан шинэ бүтээгдэхүүн Номин даатгал компани нэвтрүүлж олон үйлчлүүлэгч компаниудад уг даатгалыг нэвтрүүлж чадсан. Жолоочийн хариуцлагын даатгал нь үйлчлүүлэгчийн автомашинд үйлчилдэггүй бөгөөд үйлчлүүлэгч хохирч үлдэх эрсдэлтэй байсан тул үйлчлүүлэгч хохирогч тал буюу хоёр талыг аль алийг нь даатгаснаар 100% хамгаалдаг болсон.

Сүүлд 2015 оны 09 сараас 01-с эхлэн замын хөдөлгөөний журамд өөрчлөлт орсоноор дуудлагын жолоочийн эрэлт хэрэгцээ ихсэхийн зэрэгцээ үүнийгээ дагаад дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлэгч газрууд хувь хүмүүс их болсон.

Энэ нь нэг талын үйлчлүүлэгчдэд хямд үнэтэй сайн боловч нөгөө талаар эрсдэлийг их дагуулж байна. Замын цагдаагийн газрын 2016 оны 3 дүгээр улирлын мэдээгээр Дуудлагын жолоочтой холбоотой гарсан гэмт хэрэг, зам тээврийн осол тоо өссөн дүнтэй байна.

Энэ нь иргэд

Найдвартай газрыг сонгон үйлчлүүлдэггүй

Тухайн жолооч даатгалтай үгүйг шалгадаггүй

Хямд үнэтэйг нь бодоод хувь хүнээр үйлчлүүлдэг / 1 цагийн тогтсон үнийн тариф байхгүй хувь хүмүүс нь үйлчлүүлэгчийг согтууруулах ундаа хэрэглэснээр далимдуулан мөнгө нэмж авах/

Дуудсан байгууллагынх нь жолооч мөн үгүй шалгадаггүйгээс

үүдэн автомашин доторх эд зүйлсээ алдах, зам тээврийн осолд орох, өөрийн амь насыг эрсдэлд оруулах нөхцөл үүсдэг.

Тиймээс бид “УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ЦАГДАА ХЭЛТЭС”-тэй хамтран албан байгууллага аж ахуй нэгжийн үүдэнд танилцуулга самбар байршүүлж үйлчлүүлэгч та бүхийг найдвартай эргээд буух эзэнтэй буцах хаягтай тогтмол үйл ажиллагаа явуулдаг ажлын байртай компаниар үйлчлүүлж байхыг зөвлөсөн зөвлөмжийг гаргасан.

Манай 1900-1950 лавлахын “ДУУДЛАГЫН ЖОЛООЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ний бусдаас ялгагдах давуу талууд. Үүнд:

Үйлчлүүлэгч буюу 3 дахь этгээдийн машиныг 100 даатгасан байдаг

Тухайн үйлчлүүлэгчийн хүссэн цаг минутанд хүрч үйлчилдэг.

Туршлагатай жолооч нар буюу 3-с жил тасралтгүй машин барьсан залуусаар хүний нөөцийг бүрдүүлсэн.

Компани харъяа үйлчилгээ учир үйлчлүүлэгчдэд итгэлтэй найдвартай үйлчилж чаддаг.

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж 24 цагийн турш тасралтгүй үйлчилдэг.

Хот дотор үйлчлэх болон бусад газарт үйлчлэх үнийн тариф тодорхой байдаг учир үйлчлүүлэгчдэд илүү ойлгомжтой буюу үйлчлүүлэхэд хялбар байдаг. /Бусад лавлах үйлчилгээний төвийн болон хувиараа дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхлэж байгаа хүмүүс нь өөрсдийн гэсэн дуудлагын жолоочийн компанигүй байдаг бөгөөд жолоочтой үнэ тохирч ажилладаг учир үйлчлүүлэгч хохирох нь элбэг байдаг. Мөн хувь хүмүүсээр үйлчлүүлж эд зүйлсээ алдах, эд хөрөнгөө эрсдэлд оруулах тохиолдол их байдаг./

Дуудлагыг энгийн болон төлбөрт утсаар авдаг учир үйлчлүүлэгч өөрийн хүсэлтээр аль ч утсаар захиалга өгөх боломжтой. /Захиалгын утас: 1900-1950, 11-30-55-55/

 

1900-1950 лавлах үйлчилгээний төвийн
“Дуудлагын жолоочийн үйлчилгээ”-ний
Захирал М.Энхжаргал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15