Японы Засгийн газар мэргэжилтнүүдээ Филиппин улс руу илгээж, хар тамхинд донтогсдыг эмчлэхэд нь туслахаар шийдвэрлэжээ.
Филиппинд ойролцоогоор 2 сая орчим хүн сэргээшийн төрлийн эм болон хар тамхинд донтсон байна. Хар тамхийг устгах нь тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутертегийн тэргүүлсэн Засгийн газрын нэн тэргүүний зорилт болжээ.
Японы Засгийн газар даваа гарагаас эхлэн Филиппин улс руу өөрийн мэргэжилтнүүдийн багийг илгээх юм. Японы мэргэжилтнүүд Филиппиний засгийн газрын албаны хүмүүстэй уулзалт хийж, нөхөн сэргээх төвүүдэд очин судалгаа хийнэ. Судалгааны дүнг Филиппин дэх хар тамхинд донтогсдыг эмчлэхэд туслах хөтөлбөрийг боловсруулахад ашиглах ажээ.
Японы Засгийн газар Ерөнхий сайд Шинзо Абэгийн ирэх сард Филиппинд хийх айлчлалын хөтөлбөрийг боловсруулж байгаа юм.
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ
2 сэтгэгдэлСэтгэгдэл