Н.Эрдэнэ: Д.Пүрэвдаваа намайг “нохой шиг олон төрлөө” гэж дарамталж зодсон

Нийгэм   Тодруулга 11:06 , 2016-12-9

Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа 2015 оны 11-р сард дүүргийнхээ Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Н.Эрдэнийг жирэмсэн байхад нь зодож биенд нь ноцтой гэмтэл учруулсан тухай мэдээлэл тухайн үед гарч байсан. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа  “Би нэг ч эмэгтэй хүнд гар хүрээгүй. Н.Эрдэнэ гэх эмэгтэйг би нэг ч удаа зодож байгаагүй” гэж мэдэгдсэн байжээ. Гэтэл  уг асуудлыг хууль хяналтын байгууллага өнгөрөгч хугацаанд шалгаж, гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байх юм.

БЗД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга асан Н.Эрдэнэ  Засаг дарга Д.Пүрэвдаваад зодуулсан хэргийг өчигдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гарчээ.

Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдавааг гэм буруутай хэмээн шийдвэр гарч байсан бөгөөд өөрөөр хэлбэл анхан болон давах шатны шүүхийн шийдвэр Н.Эрдэнийг хохирогч гэдгийг тогтоосон. Харин хяналтын шатны шүүх анхан болон давах шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзээд анхан шатны шүүх рүү шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ талаар хохирогч Н. Эрдэнээс тодрууллаа.

-“Таныг БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа зодсон  гэх хэрэг шүүхээс хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ?  Ер нь анх юунаас болж танд гарч хүрэх болов. Энэ талаар тодруулахгүй юу?    

– Баянзүрх дүүргийн Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн төвийн даргаар ажиллаж байхдаа Д.Пүрэвдаваад 2015 оны 11-р сард жирэмсэн болоод дөнгөж хүүхдээ бүрэлдэж байхад зодуулж байсан. Мөн 2016 оны 1-р сард дахин зодуулсан.  Анх 2015 оны 11-р сард намайг “Мал нохой шиг олон төрлөө. Одоо чи төрөх гэж байгаа юм чинь манай найзад  ажлаа өг.  Эсвэл гэртээ бай” гэж зодож дарамталсан.

Харин 2016 оны 1-р сард миний эрхэлж байсан ажлыг өөрийн найздаа өгч намайг  албан тушаалаас минь буулгаж, өөрийн эрх мэдлээ ашиглан иргэдээс бэлэн мөнгө татах хууль бус үйлдлийг нь  мэдэж эсэргүүцсэн учир дахин  зодож танхайрсан.

-Хоёр ч шатны шүүх Д.Пүрэвдавааг гэм буруутай гэж үзсэн. Гэтэл Улсын Дээд шүүх хэргийг буцаасан байна. Яагаад буцаах болов. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Би хүүхдээ төрүүлээд 4 сар болж байна.  Хоёр  настай, 4 сартай хоёр нялх хүүхэдтэйгээ Төв аймагт амьдарч байгаа.  Өчигдөр нялх хүүхдүүдээ орхиод хөхөө чинэрүүлэн, сүүгээ гоожуулан байж шүүх хуралд оролцлоо. Харамсалтай нь Улсын Дээд шүүх Д.Пүрэвдаваагийн талд шийдвэрийг  гарчихлаа.

Өмнө БЗД-ийн Иргэний хэргийн анхан, Нийслэлийн Давж заалдах шатны шүүх намайг хохирогч гэдгийг тогтоосон. Гэвч Дээд шүүх хоёр ч шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэлээ. Эндээс Дээд шүүхийн шүүгчид нөлөөнд автсан уу гэж бодогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Д.Пүрэвдаваагийн ард түүнийг хамгаалдаг том хүн байна гэж би бодож байна.

Өмнө нь Д.Пүрэвдаваагийн асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан боловч хэргийг хэрэгсээгүй. Одоо Улсын Дээд шүүх хэргийг буцааж байна.

Үүнд том нөлөө байна л гэж хардахаас аргагүй байгаа юм. Тухайлбал, саяхан болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ийн сонгуульд Ерөнхийлөгчийн хүү Ц.Эрдэнэ өрсөлдөж сонгогдсон. Магадгүй түүнийг БЗД-т нэр дэвшиж, өрсөлдөхөд Д.Пүрэвдаваа нөлөөлж, харин Д.Пүрэвдаваагийн арыг Ерөнхийлөгч хамгаалж байж болзошгүй л гэж хардаад байгаа юм.

-Улсын Дээд шүүх хэргийг анхан шатны шүүх рүү буцаачихлаа. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэр таны эсрэг гарвал яах вэ. Ер нь цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Би Д.Пүрэвдаваагийн асуудлаар цаашид ч тэмцсээр байх болно. Хоёр нялх хүүхэдтэй чадал муу эмэгтэй хүн энэ асуудлаас болж сэтгэл санаа, нэр хүндээрээ хохирч, олон ч удаа гутаан доромжлууллаа. Тиймээс хохиролоо барагдуулахын тулд тэмцсээр байх болно.

Түүнийг дүүргийн АН-ын дарга болон Засаг дарга гэх албан тушаалын хэргэм нь миний хэргийг шийдвэрлэхэд ихээхэн нөлөөлж, хаацайлаад байх шиг байна. Уг асуудлыг хууль, шүүхийн байгууллага нь шийдвэрлэж өгөхгүй бол БЗД-ийн Тамгын газрын гадаа хоёр хүүхдээ дагуулж очоод сууна гэж бодож байна. Би хуулийн дагуу асуудлаа тавиад явж байна. Д.Пүрэвдаваа шиг хууль зөрчөөгүй” гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа гэдэг хүн нялх хүүхэдтэй, хөхүүл хүнийг жил гаруй хугацаанд шүүх цагдаагаар явуулж чийрэгдүүлсэн байх юм. Яасан ч завтай хүн байдаг юм бэ дээ. Уг нь  түүнд энэ эмэгтэйтэй шүүхдэлцэж явахаас илүү хийх ажил олон баймаар юм.

Г.Нараа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа3-27, 15:48Зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө3-26, 14:20Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3-26, 14:15Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив3-19, 19:24МАЛЫН ХОРОГДОЛ 4.7 САЯД ХҮРЛЭЭ3-19, 17:14ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 20 МЯНГАН АМ.ДОЛЛАР ХАНДИВЛАВ3-19, 17:06Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ3-15, 11:34БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД3-14, 15:47Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй3-14, 15:24“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган болно3-14, 15:07УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 667.841 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ2-19, 21:06ОХУ-ЫН АЛС ДОРНОД ДАХЬ САХАЛИН АРЛЫН ЭРГЭЭС НЯМ ГАРИГТ ТАСАРСАН МӨСӨНД БООГДСОН 75 ХҮНИЙГ АВАРЧЭЭ2-19, 21:03