МУГТ, боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт боксын рингэн дэх ээлжит тулаанаа яг одоо хийж байна.
Тодруулбал, тулаан АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт болж байгаа юм. Түүний энэхүү тулааны өрсөлдөгч Мексикийн боксчин Герман Мераз. Меразийн хувьд 30 настай, 2005 оноос мэргэжлийн боксын рингэнд гарч эхэлсэн тун туршлагтай өрсөлдөгч аж. Энэ хугацаанд нийтдээ 95 тулаан хийснээс 55-д нь ялж байжээ.
Тулалдааныг шууд дамжуулан хүргэж байна.
Сэтгэгдэл