Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст зургаан тулаан хийж бүх өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа билээ. Тэгвэл тэрбээр маргааш ээлжит тулаанаа Мексикийн боксчин Герман Меразтай хийхээр болжээ. Энэхүү тулаан маргааш 11:00 цагт АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange Сounty Fair” цогцолборт болно. Мексикийн боксчин Герман Мераз нь мэргэжлийн рингэнд 95 удаа тулалдсанаас 55 удаа ялж, 39 удаа ялагдаж, нэг удаа тэнцсэн ахмад тамирчин юм.
"Кинг" Төгсөө маань маргааш бахдам тулаан хийх болтугай
Уухай Уухай Уухай
Ч.Амартүвшин
Сэтгэгдэл