ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БОСГОНО

Нийтлэл   Нийгэм 22:37 , 2023-9-20

Алсын алсаас дүнхийн харагдах Дулаахан уулын өвөрт орших Жаргалант сумынхан уугуул нутгийн хүү Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаярыг хүндэтгэн хүлээн авлаа.

Төрийн ажлыг залгуулах товлогдсон их аяны замд буудалласан төрсөн нутагтаа сайд маань Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан "Бидний бахархал" төслийн бэлэгтэй хүрэлцэн иржээ.

Жаргалант сумын Засаг дарга П.Алтанхуяг ийм том ажлыг тус суманд өрнүүлж байгаад талархал илэрхийлээд, ирэх жил болох түүхт 100 жилийн ойгоороо 1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчдадаа зориулан Дурсгалын цогцолбор байгуулах болон бусад хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлсийнхээ талаар танилцууллаа.

Аймаг, сум орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой “Бидний бахархал” төслийн хүрээнд сайд сумынхаа иргэд, хөдөлмөрчдөд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлт”-ийн бодлого, Батлан хамгаалахын бодлого зорилтын талаар мэдээлэл хийлээ.

Мөн Батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд үзүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа Архангай аймгийн Жаргалант сумын Төрийн байгууллагын зарим албан хаагчид болон ахмадуудыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль болон Батлан хамгаалахын салбарын шагналаар шагнасан юм. "Ахмад дайчин" медалиар Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн ахмад настан, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн ахмад ажилтан, чөлөөнд байгаа дэд хурандаа О.Базаррагчаа, "Эх орны төлөө I" хүндэт тэмдгээр сумын Засаг дарга П.Алтанхуяг, Засаг даргын орлогч Ч.Батболд нарын олон алба хаагч, иргэдийг шагнаснаас гадна залуу үеийн төлөөлөгчид ҮБХИС-д суралцах эрхийн бичиг гардууллаа.

Сумын иргэд, хүүхэд залуучууд тусгаар тогтнолын үнэ цэн, утга учир, эх орноо хайрлан хамгаалах эх орныхоо их түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхүйц "Тусгаар тогтнолын үнэ цэн" контентыг сонирхож, Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны доктор профессор хурандаа Г.Мягмаржавын "Монгол эр хүн" сэдэвт лекцийг шимтэн сонслоо.

"Бидний бахархал" арга хэмжээний хүрээнд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолтыг сонирхуулж, сумын хүүхэд залуучуудын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгууллаа.

Уул ус тэгширсэн энэ сайхан нутгаас Төр нийгмийн зүтгэлтэн Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын Г.Сайханбаяраас гадна Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Цэрэндорж, Гавьяат багш Т.Нямдорж, Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Долгоржав, Гавьяат нэгдэлчин Г.Балдан, Гавьяат барилгачин Д.Цэрэнбат, Хүний гавьяат эмч Ж.Бадрал, Эрдэнэ мэргэн бандид ханчин хамба С.Жамъянгарав, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн академич, шинжлэх ухааны доктор Д.Цэрэндорж, Шинжлэх ухааны доктор профессор Чагнаагийн Пүрэвдорж нарын алдартнууд төрөн гарсан байдаг юм байна.

Жаргалант сумынхан эмээлийн мод, гэрийн цуулбараараа алдартай бөгөөд байгалын үзэсгэлэнт газар, түүх дурсгалын олдвор, түрэгийн үеийн хүн чулуу, хадны сүг зураг, ан амьтан араатан жигүүртэн ховор эмийн ургамалтай, самар жимс элбэгтэй сүрлэг сайхан уул усаар хүрээлэгдсэн сум юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ3 цаг 20 минутын өмнө“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ3 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ3 цаг 25 минутын өмнөОнцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа4 цаг 15 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 цаг 50 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39