“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчиллаа

 Замын-Үүд–Эрээн өртөөний тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг өсгөх төдийгүй Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгаа дэмжих үндсэн арга замын нэг билээ. Энэ зорилгоор “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа.

УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн 3 жил шахам үргэлжилсэн ковид цар тахлын хүндрэлийг хоёр орны төмөр замчид хамтын хүчээр амжилттай даван туулж, Замын-Үүд-Эрээн боомтоор галт тэрэг солилцоо нэмэгдэж, төмөр замын тээврийн хэмжээ цар тахлын өмнөх үеэс илүү өндөр түвшинд хүрсэн үед анх удаа өндөр дээд түвшний айлчлал хийсэн нь Хятадын төмөр зам олон жилийн найрсаг хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхэд анхаарч, өндөр ач холбогдол өгч байгааг харуулсан үйл явдал боллоо.

Энэхүү айлчлал нь УБТЗ түүхэндээ Хятадын төмөр замын урилгаар Замын даргын түвшинд бие дааж хийсэн анхны албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог юм.

Бээжин хотноо “Хятадын төмөр замууд” корпорацийн төв байранд тус корпорацийн ерөнхий захирал Гоу Жусуе, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнг халуун дотноор угтан авч уулзлаа.

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирлаар томилогдсонд нь ноён Гуо Жусуед баяр хүргээд цар тахлын хүнд үед Монгол Улсад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан Монгол Улсын импортын чингэлгүүдийг шуурхай татан авахад дэмжлэг үзүүлж тусалсан “Хятадын төмөр замууд” корпорацийн удирдлага, нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн 2023 онд цар тахлын хязгаарлалтууд цуцлагдаж, Замын-Үүд – Эрээн боомтын үйл ажиллагаа сэргэж, галт тэрэг солилцоо сайжирснаар тээврийн хэмжээ тогтвортой нэмэгдэж байгааг онцлон дурдлаа. Хятад - Европ чингэлгийн дамжин өнгөрөх буухиа галт тэрэгний тээвэр энэ оны эхний 4 сарын байдлаар 889 галт тэрэгт хүрээд байгааг дурдаад энэ онд 2700 галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ дээд амжилт тогтоох зорилготой ажиллаж байгаагаа дуулгалаа.

Түүнчлэн Хятадын төмөр замын зүгээс хавар, зуны бүтээн байгуулалтын улиралд Монгол Улс руу ачилт хийдэг төмөр замуудад вагон илгээлтийн төлөвлөгөөг аль болох ахиу олгож байхыг хүслээ.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Замын-Үүд өртөөний нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хийж байгаа ажлаасаа танилцуулаад өнгөрсөн онд Монгол Улсын хил хүртэл барьсан 4,6 км нарийн царигийн 2 дах гол замыг холбох холболтын асуудалд анхаарлаа хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

БНХАУ цар тахлын хөл хорио цээрээ цуцалж хилээ нээсэнтэй холбогдуулан олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээхтэй холбоотой бэлтгэл ажлыг УБТЗ бүрэн хангаж дууссан тул ойрын хугацаанд Замын-Үүд – Эрээн боомтоор зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээнэ гэж итгэж байгаагаа илэрхийллээ.

“Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуе уулзалтын үеэр тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд буулгалтаас суларсан хоосон вагонд ачаа ачих, Хятад - Европ чингэлгийн буухиа галт тэрэгний хэмжээг нэмэгдүүлэх, ачаа тээврийн бичиг баримтыг цахимаар солилцох зэрэг тодорхой асуудлууд дээр хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

Мөн талууд хилийн өртөөдийн хүчин чадлыг харилцан уялдаатай нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд хамтарсан ажлын хэсэг яаралтай байгуулж ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр ярилцсан асуудлууд дээр талууд санал нэгтэй байгаагаа илэрхийлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуег Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урилаа.

"УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д хийж байгаа айлчлалынхаа хүрээнд “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ийн дарга Жуан Хөтэй уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Замын-Үүд – Эрээн өртөөдийн 2023 оны эхний 4 сарын ачаа тээврийн үзүүлэлт, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн төмөр замуудаар 2023 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөний болон хилийн төмөр замуудын зөвлөгөөний протоколын хэрэгжилтийн талаар харилцан ярилцаж, хилийн өртөөдийн тээвэр зохион байгуулалт, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар харилцан санал бодлоо солилцлоо.

Мөн УБТЗ болон Хөх хотын төмөр замуудын хоорондын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор УБТЗ-ын хувь нийлүүлэгчдийн хурлаас БНХАУ-ын Хөх хотод УБТЗ-ын Байнгын ажиллагаатай Төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах шийдвэр гарсны дагуу 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах болсныг хэллээ.

УБТЗ-ын дарга айлчлалынхаа үеэр Хөх хотын төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төв болон Хөх хотын Зорчигч тээврийн үйлчилгээний төв буудлын үйл ажиллагаатай танилцлаа.

"Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааг бэхжүүлж гүнзгийрүүлэхэд чухал алхам боллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39