Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа

Нийгэм   Спорт 15:09 , 2023-5-18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын тусгай олимпын зуны их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

​Уулзалтад Oлон улсын тусгай олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Фергуссон, тус хорооны ТУЗ-ийн гишүүн Луйс Бэнгино Алфредо Галлегос Чирибога, бүсийн ерөнхийлөгч Фрийда М.Фунг, зүүн бүсийн хөгжлийн дэд ерөнхийлөгч Чау Ийжү Дэйсси нарын төлөөлөгчид оролцлоо. 

Тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Олон улсын тусгай олимпын хорооны санаачилгаар “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн эвсэл”-ийг үүсгэн байгуулж байгааг хэлэв. Монгол Улсын Засгийн газар энэхүү санаачилгыг дэмжин хамтран ажиллахаа хэллээ. Ерөнхий сайд “Дэлхийн тавцанд үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж, спортоор дамжуулан баяр баясал, эв нэгдэл, нөхөрлөлийг бий болгож, хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлж буй тусгай олимпын хөдөлгөөнийг өрнүүлэгч та бүхэнд онцгойлон талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг саадгүй авах, төрөөс тэдэнд үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамгийн гол нь хандлагаа бүх түвшинд өөрчлөхийн төлөө ажиллаж байна” гэв.

Дэлхийн тусгай олимпын зуны их наадам энэ оны зургадугаар сарын 17-25-нд  ХБНГУ-ын Берлин хотноо болно. Энэ наадамд 190 гаруй орны 7000 орчим тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдөнө.

Монгол Улс тус наадамд волейбол, сагсан бөмбөг 3x3, хөлбөмбөг, бадминтон, бочи, жудо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис гэсэн есөн төрлөөр Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв , Хөвсгөл, Ховд аймгийн нийт 44 тамирчин оролцохоор бэлтгэж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хорооноос олимпод оролцох баг тамирчдаа дэмжиж тус бүр 50 сая төгрөг, МИАТ компани  нислэгийн тийзний 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Зардалд шаардлагатай 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдад амжилт хүсэж,  батламж гардуулав.

Oлон улсын тусгай олимпын хороо дөрвөн жил тутамд зуны болон өвлийн наадам зохион байгуулдаг, манай улс зуны хоёр наадам, өвлийн нэг наадамд 56 тамирчныг амжилттай оролцуулж 50 гаруй медаль авчээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв24 минут 42 секундын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00