ХБНГУ-Д МОНГОЛ “ХҮҮХДИЙН УРЛАГ СПОРТЫН V НААДАМ” БОЛОВ

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж байгаа 9 монгол сургуулийн сурагчдын дунд “Хүүхдийн урлаг спортын V Наадам” арга хэмжээ 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Эбэрманнштадт хотноо амжилттай зохион байгуулагдав.

ХБНГУ-ын Нюрнберг хотын “Эрдэм Хэл – Соёлын Төв ТББ”, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд нийт 179 сурагч, 28 багш болон 220 гаруй эцэг, эх, хөгжөөн дэмжигчид оролцов.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг арга хэмжээг нээж “Эрдэм Хэл – Соёлын Төв ТББ”-ын ТУЗ-ийн дарга О.Тунгалаг тэргүүтэй хамт олонд болон тус наадамд идэвхтэй оролцож буй монгол сургуулийн сурагч, багш нарт баяр хүргэв. Түүнчлэн монгол хүүхэд, залуучуудыг эх хэлээ сурах боломжоор хангах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалах,  улс үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөөх үйлсэд оруулж буй хувь нэмрийг сайшаан үнэлж, зарим сургууль болон эцэг эхчүүдэд талархал илэрхийлэн өргөмжлөл гардуулав.

ХБНГУ дахь анхны “Монгол” сургууль 2007 онд Берлин хотноо үүсгэн байгуулагдсан. Мюнхен хотын “Од” сургуулийн санаачилгаар 2016 онд анх удаа зохион байгуулсан уг наадамд энэ жил гоцлол болон хамтлагийн дуу, бүжиг, үндэсний хөгжим, сонгодог хөгжим, уран уншлага зэрэг 14 төрлөөр хүүхдүүд сурсан мэдлэг, авьяас чадвар, авхаалж самбаагаа уралдуулав.

Элчин сайдын яамны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэг  наадмын “Шилдэг оролцогч”-оор тодорсон “Солонго” сургуулийн сурагч Е.Эрдэнэхангай болон “Эрдэм” сургуулийн сурагч Б.Мишээл нарт МИАТ ТӨК-аас хандивласан Франкфурт-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн  нислэгийн тийзийг гардуулав.

“Хүүхдийн урлаг спортын V Наадам”-ын дүнгээр Штуттгарт хотын “Солонго” сургуулийн сурагчид нийт 11 медаль (5 алт, 4 мөнгө, 2 хүрэл) хүртэж энэ жилийн наадмыг тэргүүлснээр 2025 онд  “Хүүхдийн урлаг спортын VI Наадам”-ыг зохион байгуулахаар болов.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл


[ 103.11.195.34 ]Зочин   • 2023, 5 сарын 24. 7 цаг 59 минут

OKOKO



ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ7 цаг 38 минутын өмнө“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ7 цаг 39 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ7 цаг 44 минутын өмнөОнцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа8 цаг 33 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 цаг 8 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39