Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 
Соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгов
 Соёлын тухай хуулийн дагуу Орон нутагт ажиллаж буй соёлын салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
2023 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Манай улсад өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчийн соёлын 432 байгууллагад 4470  албан хаагч ажиллаж байна. Тус журмаар эдгээр албан хаагчийн 70 хувь нь мөнгөн тэтгэмж авна.
Соёлын салбарын ажилтан албан хаагчдын цалин хөлс бусад төрийн үйлчилгээний салбараас бага, мэдлэг, ур чадвар, туршлагатай мэргэжлийн ажилтнуудын орон нутгийн өмчийн соёлын байгууллагад ажиллах сонирхол буурч, ажлын байраа орхин бусад салбарт шилжиж байна. Жишээлбэл, соёлын төвийн хөгжмийн багш нар ерөнхий боловсролын сургууль руу шилжиж байгаа бол орон нутгийн өмчийн 24 музейн 325 ажилтны 78 нь өөр салбарт шилжжээ.
Төрийн албан хаагчдын цалингийн зөрөөтэй байдлыг арилгах, соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг боловсрол, шинжлэх ухааны  салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд үүрэг болголоо.
“Соёлын яам салбарын ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, БСШУС-ын байнгын хороонд удаа дараа хүргүүлээд байна.
Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин энэ ондоо багтаад үе шаттай нэмэгдэнэ” гэж Соёлын сайд Ч.Номин ярилаа.
 
Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо
Хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олголоо.
Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан хувьцааны 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшихээршийдвэрлэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Нарийнсухайтын нүүрсний орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг Шивээхүрэнгийн боомт хүртэл эхний ээлжид автомашинаар тээвэрлэн төмөр замд шилжүүлэн ачиж БНХАУ-д экспортлох, мөн БНХАУ-ын газар нутгаар дамжуулан гуравдагч зах зээлд хүргэх зорилготой юм.
Шивээхүрэн хилийн боомтод төмөр замыг барьж байгуулснаар “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. 2023 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
 
Хөвсгөл, Завхан аймгийн Засаг дарга нарыг чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн, Дашпунцагийн Түвшинжаргалыг Завхан аймгийн Засаг даргын албан тушаалаас тус тус огцрууллаа.
Эдгээр аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарт даалгав.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар танилцууллаа. Хөвсгөл, Завхан аймаг хангалтгүй үнэлгээ авсан тул  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авлаа.
 
 Товч мэдээ
·      Улаанбаатар хотноо 2023 оны тавдугаар сарын 25-27-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газр хоорондын комиссын IX хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг баталлаа.
·      Засгийн газрын журмын дагуу Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохиогдсон “Монте Карло 45” дэлхийн циркчдийн их наадамд оролцож гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчин Тулгын Учрал, Ариунбуянгийн Амартүвшин, Ганбатын Анхбат, Нэмэхбаатарын Баянбилэг, Баттөрийн Дөлгөөн, Нэргүйн Эрдэнэ, Баатархүүгийн Мөнхсайхан, Өлзийгийн Сэлэнгэ нарт нийт 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.
·      “Монгол зочлох жил”-ийн хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2023 оны наймдугаар сард болно. Тус фестивалийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.
·      Худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх  хүрээнд “Гадаад худалдааны цахим нэг цонх” мэдээллийн системийг бий болгох, гадаад худалдаанд холбогдох төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.
·      Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийгдэж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаан бүрт танилцуулга хийж, арга хэмжээ авч буй юм.
·      Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
·      “Эрчим хүчний цогцолбор шивээ энержи төслийн нэгж болон Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгжийг татан буулгалаа.
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ХАН ДОГ СҮ-ТЭЙ УУЛЗЛАА4-1, 18:037 аймгийн 53 сумын 4470 өрх шар усны үерт өртөх магадлал маш өндөр байна4-1, 17:37Малын хорогдол улам нэмэгдэх төлөвтэй байна4-1, 17:31Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3-28, 18:00Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3-27, 15:55