БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.БААСАНДАМБА: БИД БАТАЛГААГҮЙ ПРОГРАММ АШИГЛАДАГ УЧРААС КИБЕР ХАЛДЛАГАД БАЙНГА ӨРТДӨГ

-Эрхэм генералын амрыг эрье. Таны төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийн талаар ярилцлагаа эхлүүлье.

-Би Үндэсний Батлан хамгаалах их сургуулийг автын инженер мэргэжлээр төгссөн. Дараа нь Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг тус тус төгссөн. Цэргийн шинжлэх ухааны доктор. Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын асуудлын хүрээнд кибер аюулгүй байдлын асуудал хариуцан ажиллаж байна.

-Таны ажлын туршлагаас сонирхож болох уу?

-Би 28 жил ажиллах хугацаандаа цэргийн сургалт хариуцаж байсан. ЗХЖШ-ын Сургалтын хэлтэст есөн жил, Батлан хамгаалах сургуулийн сургалт эрхэлсэн орлогч захирлаар долоон жил, салааны захирагч, штабын офицер гээд сургалт, эрдэм шинжилгээний ажлаар дагнасан туршлагатай даа.

-Танд хилчин найз нөхөд олон бий юу?

-Би Цэргийн их сургуулийг төгссөн. Тухайн үед Хилийн цэргийн сургууль, Цэргийн их сургууль хоёр нэг бүтцэд байсан юм. Захирал нь хошууч генерал Д.Базарсад агсан байв. Онжавууд олон бий. Дараа нь хилчидтэйгээ илүү ойр нөхөрлөх боломж олдсон нь Батлан хамгаалах удирдлагын академийг 2003-2005 онд суралцаж төгссөн явдал. Би хурандаа Х.Дамдинсүрэн, Б.Батхүү, Д.Чойбаатар, Ж.Дамдинбазар нартай хамт суралцсан юм. Бид бие биенээсээ амьдралын ухаан, аюулгүй байдлын салбарт ажиллах дадлага туршлагыг суралцсан. Академи төгссөнөөс хойш ЗХЖШ болон анги байгууллагад ажиллаж байхад хамт суралцсан нөхөд минь хаана ч очсон бүх асуудлыг шийдэж өгч байлаа. Хээрийн сургуульд оролцсон бүрэлдэхүүнийг хил гаалиар оруулж гаргах, орон нутагт сургалт дадлага хийх гээд бүх л үед тэд маань сэтгэл гаргаж ажилладаг. Төвөөс алслагдсан газар оронд улсын хилийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ хилчид, орон нутгийн иргэдийн алба амьдралд үнэхээр бүтээлчээр хандаж, чин сэтгэлээсээ хандаж ажилладагт нь хилчдээрээ би маш их бахархдаг. 

-Та өөрийн удирдах арга барилын туршлагаас манай залуу хилчдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Дэслэгч байхаасаа л дадал болгосон зүйл маань ном унших. Өдөрт заавал нэг ном уншдаг. Гэхдээ заавал бүтэн ном унших албагүй, тодорхой сонирхсон сэдвээрээ л уншиж судалдаг. Хүмүүс юунд анхаарал хандуулж байна гэдгийг бэстселлэр номуудаас олж харах боломжтой. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй мэдээллүүдийг мөн л номоос авдаг. Хүн номыг зорилготой унших хэрэгтэй. Уншсан номын тоо биш, учрыг нь олсон нэг хуудас ч үр дүнтэй. Салаан дарга байхдаа цэргүүддээ хичээл заахын тулд анх ном уншиж эхэлсэн. Энэ дадал хэвшил маань өнөөдрийг хүртэл тасраагүй. Хүнтэй ажиллая, асуудлаа шийдье гэвэл танин мэдэх, ухаж ойлгох шаардлагатай. Үүний тулд мэдээллийн өргөн уудам орон зайгаас зөв мэдээллээ авч ажиллах нь үр дүнтэй. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэ цаг үед манай залууст ажлын байран дээр хөгжиж, сурч боловсрох боломж бий. Ажиллаж байгаа бүрэлдэхүүнд хандаж хэлэхэд ажлын байран дээрээ л хөгж. Заавал сургуульд явж, ном сурснаараа ирээдүйн карьер, боломжоо нээж байгаа хэрэг биш юм. Ажлын байран дээрээ хөгжих нь ирээдүйн хөгжил, дэвшлийн 50 хувь нь юм шүү. Дараагийн шатны сургууль, дамжаанд сурах нь амжилтын 10 хувь. Үлдсэн нь хөдөлмөр байдаг.

-Уншигч хилчид маань кибер аюулгүй байдлыг хангахын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Аюулгүй байдлыг хангах салбарт ажиллаж байгаа жирийн нэгэн албан хаагчаас эхлээд шийдвэр гаргах төвшний дээд удирдлагад хүртэл цахим хэрэглээний соёл байдаг. Буруу цахим хэрэглээний соёл, хайхрамжгүй байдал нь улсын маш чухал нууцыг алдах, улсын маш чухал арга хэмжээний мэдээллийг бусдад олзлуулах, эс бөгөөс өөрийн маш үнэ цэнтэй нандин мэдээллээ алдахад хүргэх магадлалтай учир юуны өмнө хувийн компьютер хэрэглэдэг бол нууц үг суулгах, гар утсаараа олон нийтийн сүлжээнд ордог бол нууц үгээ байнга солих, давхар нууц үг хийлгэх, баталгаагүй вэб хуудас руу зочлохгүй байх, болж өгвөл баталгаатай компьютерийн вирусын программ суулгах, олон нийтийн WiFi сүлжээнд холбогдохгүй байх, өөрийн цахим хаяг, гар утасны дугаар, тэдгээрийн нууц үгийг албан ёсны эрхтэйгээс бусад газарт бусдад мэдэгдэхгүй, хийхгүй байх нь өөрийн цахим орон зайгаа хамгаалж байгаа хэрэг юм. Хувь хүн бүр өөрийнхөө хэмжээнд хямгатай байж чадвал биднээр дамжуулж алдагддаг тэр их үнэ цэнтэй мэдээллийг хамгаалж чадна гэсэн үг. Бидэнд хамгийн их хэвшээгүй дадал бол төлбөртэй компьютерийн үйлдлийн систем, программ хангамжийг хэрэглэж сураагүй явдал. Олон улсын мэдээллийн зах зээл дээр байдаг үнэгүй, хуурамч, дуураймал, баталгаагүй программыг хэрэглэдэг учир бид үндсэндээ байнга халдлагад өртөж байдаг. Манай улсын хэмжээнд албан хаагчдадаа жилийн 365 хоногийн лицензтэй вирусын эсрэг программ суулгасан төрийн байгууллага тун цөөн. Бид кибер аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт хийгдсэний дараа кибер аюулгүй байдлын хамгаалалтын технологи, программ хангамжийг төрийн байгууллага, төрийн албан хаагчид байлгах ёстой тэр төсвийн эрх, ангилал нэмэгдэнэ гэж найдаж байна.

-Зөв цахим хэрэглээ гэж юуг хэлэх вэ?

-Улс орны аюулгүй байдлыг заавал цэргийн хүчээр түрэмгийлэх, дайн болон зэвсэгт мөргөлдөөний замаар шийдэхээ больсон цаг үед бид амьдарч байна. Бидний өдөр тутам нэвтэрч буй мэдээллийн орон зайд хуурамч мэдээ, мэдээлэл байршуулах замаар нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх, хувь хүний үзэл бодол төлөвшилд сөргөөр нөлөөлөх мэдээлэл маш их гарч байна. Тэгэхээр хувь хүн олон нийтийн мэдээллийн сүлжээнд орж мэдээлэл уншихдаа шүүлтүүртэй, зөв хандах хэрэгтэй. Мэдээллийн эх сурвалжийг нягтлах хэрэгтэй. Хэт туйлшрах, тухайн мэдээллийн үнэн бодит байдлыг мэдээгүй хэрнээ түүнд автах нь нэг хэсэг хүмүүсийн сэтгэл зүйг эмзэглүүлж стресс үүсгэдэг бол олон хүн стрессдэхээрээ нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгодог. Мэдээллийн энэ том орон зайгаас бид боломжийг ашиглах нь чухал. Хэл сурах, янз бүрийн арга техникт суралцах, аялал жуулчлал, хоббигоо хөгжүүлэх зэргээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, гэр бүл, нийгмийн харилцаанд эерэг хандлага түгээх нь чухал.

Хошууч Ж.ОЮУН-ЭРДЭНЭ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ5-16, 17:30“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ5-16, 17:29УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ5-16, 17:25Онцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа5-16, 16:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5-16, 16:00УИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39