Сүйн бөгжний үнэ цэнэ /Болсон явдал/

Энтертайнмент 11:21 , 2017-1-16

Амьдрал нь тансаг боломжийн биш ч гэсэн түүнтэй л хамт баймаар байна хэмээн бодсон нэгэн бүсгүй хуримаа хийхээр шийдсэн бөгөөд сүйн бөгж худалдан авахаар явжээ. Гэтэл 130 долларын бөгжийг зүүж үзтэл худалдагч түүнд "өрөвдөлтэй юмаа"гэж хэлсэн байна. Ингээд энэ түүхийг танилцуулъя.
Ариел Дэйжири өөрийн Facebook-тээ "сүйн бөгжтэй холбоотой болсон явдал"-аа нийтэлсэнээр дэлхий дахинд маш том шуугианыг тарьсан байна.
Ариел бүсгүйн сүйн бөгжний тухай болсон явдал:
Манай нөхөрт ч тэр надад ч тэр тийм ч их эд хөрөнгө байхгүй. Бид сар бүр л төлбөрөө арай гэж төлж амьдардаг. Гэхдээ үерхээд 2 жил хагас болсны дараа бид дахин хүлээх шаардлагагүй гэж шийдэж гэрлэхээр болсон. Хуримаа хийнэ гэж шийдсэн ч гэсэн миний толгойд бөгжний тухай бодол огт байгаагүй. Гагцхүү түүнтэй гэрлэх болсондоо туйлын их баяртай байсан. Гэвч тэр өөр бодолтой байсан юм. Өдий болтол хэмнэж ирсэн мөнгөөрөө “Пандора” брэндийн хос бөгж авцгаая гэж хэллээ. Мөнгөлөг цирконоор бүтсэн тэр бөгж надад маш их таалагдсан ба яг миний хуруунд таарч байлаа.
Бид яг энэ бөгжийг авч байхад өөр нэгэн худалдагч бүсгүй бидний зүг рүү ирснээ бидэнд үйлчилж байсан худалдагчтай ингэж ярьж байхыг нь сонссон юм.
"Энэ бөгжийг сүйн бөгжиндөө сонгодог залуу байдагт итгэмээргүй юм, арай ч дээ, өрөвдөлтэй ч юмаа даа" гэлээ.
Үүнийг сонссон нөхрийн царай хувьсхийгээд л явчихсаныг би анзаарлаа. Гэвч нөхөр маань миний сонирхдог лийрэн хэлбэртэй бөгжний иж бүрдэлийг авч өгч чадахгүйгээ мэдэж байсан бас дээрээс нь тэдний яриаг сонсоод эвгүй сэтгэгдэлтэй болсон болохоор надаас хэд хэдэн удаа асуусан юм.
"Үнэхээр үүнийг сонгож байгаадаа итгэлтэй байна уу? Чи энийг сонгоод баяртай байна гэж үү?"гэж асуулаа. Тэр бодохдоо「Үнэтэй бөгж авч өгч чадахгүй байгаа хүн намайг жаргалтай байлгаж чадна гэж үү. Бөгж ч авах чадалгүй хүнтэй гэрлэмээргүй байна」гэж намайг бодож байгаа гэж бодсон бололтой.
Хэрвээ би залуу байсан бол “Юу яриад байгаа юм” гээд худалдагч руу дайрах байсан. Гэвч одоо бол би ямарваа нэг зүйлийн учрыг мэддэг хүн болсон болхоор юу ч хэлээгүй гэж нөхөртөө хэлсэн юм.
Ариелийн хувьд хамгийн чухал зүйл юу вэ? "Ямар бөгж байх нь чухал биш ээ,үүнийг авъя гэсэн сэтгэл, хайр хамгийн чухал"
Ингээд бөгжөө аваад дэлгүүрээс гарцгаасан.
Түүний надад өгсөн бөгж нь 25 см-ийн шамбийсан резинэн бөгж байсан ч гэсэн би түүнтэй гэрлэх л байсан. Энэ улсын хүмүүс хэзээнээс эхлээд 3000 долларын бөгж бэлэглэх нь жинхэнэ хайраа илчилж байна гэж боддог болсон юм бол доо хөөрхий.
Тэр ч гэсэн мэдээж сайн зүйл байж магад л даа. Тиймэрхүү хүмүүсийг үгүйсгэх гээгүй боловч тэр бүхэн амьдралын бүх зүйл биш шүү дээ. Өөрт нь байгаа эд зүйлсийг хайртай харьцуулж болох юм гэж үү? Үгүй биздээ.
Миний нөхөр , намайг үнэт эрдэнэс авч өгч чадахгүй болохоор гэрлэх дургүй байна эсвэл миний хүсэж байгаа эрдэнэсийг нөхөр нь авч өгч чадахгүй болохоор худлаа хайрладаг болох юм бол уу гэж санаа нь зовж байсан гэсэн. Түүнийг ийм бодолтой болгож байгаа хөөрхийлөлтэй хорвоо юм даа гэж би бодож байна.
Бид хоёр салахгүйн тулд хамтдаа байхыг шийдсэн. Тиймээс би энд байгаа юм. Өөрсдөө хүсээд гэрлэх, 130 долларын үнэтэй бөгж сонгох, хайртай хүнийхээ хажууд амьдрах үүнээс илүү аз жаргал гэж хаана байхав дээ.
Энэхүү нийтлэл сошиал ертөнцөд тавигдсанаар дэлхий дахиныг шуугиулж чадсан.
Ариелийн бичсэн сүйн бөгжийн тухай энэхүү болсон явдал нь нийтийг доргиосон ба ердөө л долоохон хоногийн дотор 65 мянгаас илүү шэйр авч рекорд тогтоосон байна. Мөн маш олон хүн адилхан сэтгэлтэй байгаагаа коммэнтоор илэрхийлжээ. Түүнчлэн Америкийн “Today Show”、ABC мэдээ、Английн BBC мэдээ、The Daily Mirror зэрэг мэдээллийн хэрэгслээр дамжин цацагдаж олон түмнийг хамарсан байна.
Дэлхийн аль ч газар бай баян хүн хуримаа хийсэн тохиолдолд түүний авсан бөгжний үнэ ярианы сэдэв болдог. Бас Японд хэн ч тогтоосон юм бүү мэд сүйн бөгж нь 3 сарын цалинтай тэнцэнэ гэсэн онол үүссэн байх жишээний.
Гэвч гэрлэлт гэдэг нь Ариелийн хэлсэнчлэн бие биедээ хайртай хүмүүс хамтдаа баймаар байна, гэр бүл болмоор байна гэж бодох бодол юм.
Мэдээж зөвхөн хайр байлаа гээд хоолоо олж идэх нь хэцүү боловч ганцаараа давж гарч чадахгүй хэцүү байдлыг хамтдаа давж гарах тийм л хүнтэй учирвал болох нь тэр.
Ариелийн нөхөр Күйн багш болох эрмэлзэлтэй тул сургуульд сурдаг бөгөөд амьдралаа залгуулахын тулд хуучин машин борлуулдаг газар ажилладаг гэнэ. Нас залуу хоёр маань нөхөр нь тогтсон ажилд орох хүртэл хүлээсэн боловч ямартаа ч цуг баймаар байна гэсэн сэтгэлээ нэгдүгээрт тавин гэрлэсэн нь энэ юм байна.

 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл




ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛ УЛСАД ГАДААД ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ1 цаг 35 минутын өмнө“БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХ” СЭДЭВТ БҮС НУТГИЙН СЕМИНАРЫГ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ1 цаг 36 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ1 цаг 40 минутын өмнөОнцгой байдлын байгууллага "Алба сурталчлах" өдөрлөгийг зохион байгууллаа2 цаг 30 минутын өмнөЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 цаг 5 минутын өмнөУИХ-ын дарга Г.Занданшатар ЮНИДО-гийн Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо-г хүлээн авч уулзав5-14, 20:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав5-14, 19:55Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив5-14, 19:54Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа5-3, 11:08Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа5-1, 11:04Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв4-30, 18:23НББХ-ны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа4-30, 18:18АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ4-30, 18:12Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатлаа4-30, 18:07Ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаа тул сонор, сэрэмжтэй байхыг зөвлөж байна4-30, 18:06Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа4-30, 11:16Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4-26, 17:53“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа4-24, 16:24ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ХУДАЛДААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ4-24, 14:26ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРЭГ, ХАМТЫН НӨХӨРЛӨЛ, ХӨГЖЛИЙН САЙД ДЭВИД КАМЕРОН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ4-24, 14:22Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна4-24, 14:18Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4-22, 18:58ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 80 ДУГААР ЧУУЛГАНЫ ДАРГААР СОНГОГДОВ4-22, 18:51Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдлээ4-22, 18:46ВЕНЕЦИЙН 60 ДАХЬ УДААГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БИЕННАЛЬД МОНГОЛ УЛСЫН ПАВИЛЬОНЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ4-22, 18:43Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 20 гаруй хувьд цухуйгаагүй байна4-22, 18:34Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой4-12, 18:01Сүүлийн 10 хоногт 21 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдлээ4-12, 17:48УИХ-ын дарга Г.Занданшатар багш нарын VIII их хурлын нэгдсэн хуралдаанд үг хэллээ4-12, 16:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай4-12, 16:21“ПАРИС-2024” ЗУНЫ ОЛИМПЫН НААДМЫН 10, ПАРАЛИМПЫН ДӨРВӨН ЭРХ БАТАЛГААЖААД БАЙНА4-12, 16:16БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО4-9, 22:50Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн танилцуулга4-9, 22:48Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрүүд болон худалдааны төвүүдэд ажиллав4-9, 22:44Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв4-9, 22:41Ноолуурын экспортын орлогыг ойрын жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой4-4, 18:26Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан4-4, 17:48Дүүжин тээврийн төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтаа эхлүүлж байна4-4, 17:37“МОНГОЛ УЛСЫН ГЕНЕРАЛУУД” НОМ, ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ УНШИГЧДАД ХҮРНЭ4-4, 15:43Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ4-4, 15:39